УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох, дотоод сунгаанд нэр дэвших өргөдлөө өглөө. Тэрээр “Би өчигдрийг хүртэл Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшинэ гэдэгт бүрэн итгэлтэй байв. Гэвч МАН хүчиндсээр энэ маргаанд цэг тавьчихлаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрөө сонгуульд өрсөлдөх юм байна. Энэ хүн хууль зөрчиж байна. Би өрсөлдөх шийдвэрээ дөнгөж өчигдөр гаргалаа. Шударга бусын хонгилыг устгана. Намайг АТГ олон удаа ээрч, байцаасан. Та бүхэн санаж байгаа байх. МАН-ыг би дөрвөн жил харлаа. Тэдэнд зориг зүрх байхгүй байна. Хулчгар, зовлон дундуур явж үзээгүй, ажил мэдэхгүй, зохион байгуулалтаа хийж чадахгүй байна. УИХ-ын 76 гишүүнийхээ машины кодыг л хэвлээд гаргаж чадахгүй байна. Би өөрөө оролцоно, үзэлцэнэ гэж шийдлээ.” гэв.