Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онцгой байдлын байгууллагад нисдэг тэрэг ашиглах зааврыг хүлээлгэн өглөө

GJ1A7987.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Филипп Мэрлин болон тус улсын Иргэний аюулгүй байдал, ослын удирдлагын ерөнхий зөвлөлийн шинжээч ноён Мишель Пьер нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

          Уулзалтаар талууд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд 2020-2023 онд хэрэгжиж буй “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаарын аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх” төслийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцсон ба төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгж байгуулагдаж, EC-145 маркийн 3 нисдэг тэрэг, сургалтын 1 нисдэг тэрэг болон сургалтын симулятор нийлүүлэгдэж, нисгэгч, инженер-техникийн ажилтан, аврагч нар бэлтгэх юм.   

          Энэхүү төслийн хэрэгжилтийн явцтай танилцах, агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгжтэй холбогдолтой дүрэм, журмыг боловсруулах чиглэлээр зөвлөмж гаргах, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор Францын Иргэний аюулгүй байдал, ослын удирдлагын ерөнхий зөвлөлийн шинжээч ноён Мишель Пьер 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 4 дүгээр сарын 28-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллалаа.

          Ноён Мишель Пьер Монгол Улсад ажиллах хугацаандаа Бүгд Найрамдах Франц Улсын туршлага дээр үндэслэн агаараас эрэн хайх, аврах нэгжийн Үйл ажиллагааны заавар болон Онцгой байдлын ерөнхий газрын нисдэг тэрэгний ашиглалтын зааврыг боловсруулсан тус зааврууд дээр үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааны журмыг боловсруулсан.

          Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Филипп Мэрлин Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд дээрхи заавруудыг хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан