Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээний Нэгдсэн зохицуулалтын багийн анхдугаар хуралдаан боллоо

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Суурин зохицуулагчийн албанаас хамтран санаачилсан “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Нэгдсэн зохицуулалтын баг”-ийн анхдугаар хуралдаан 4 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр болов.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулж, төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Нэгдсэн зохицуулалтын баг нь цар тахлыг даван туулахад тодорхой хувь нэмрээ оруулж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Нэгдсэн зохицуулалтын баг нь КОВИД-19 цар тахлын нийгэм, эдийн засгийн үр нөлөө, эрсдэлийг тооцоололд үндэслэн шаардлагатай хүмүүнлэгийн хариу арга авах, олон талт түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улсын болон түнш улс орнуудын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг уялдуулах, шаардлагатай санхүүжилт, нөөцийн хуваарилалтыг нэгдсэн зохицуулалтаар хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Түүнчлэн тус хуралдааны үеэр “КОВИД-19-ийн үеийн Монгол Улсын нөхцөл байдал” (https://www.covidmongolia.mn) мэдээллийн нэгдсэн цахим хуудасны нээлтийг албан ёсоор хийлээ. Тус цахим хуудас нь цар тахлын нөхцөл байдлыг шууд, цаг алдалгүй хянах боломжийг бүрдүүлэх, бодит мэдээлэл, тоо баримт болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаарх мэдээллийг олон нийтэд монгол, англи хэлээр шуурхай хүргэх зорилготой юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан