Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын зардлаар суралцах иргэдийг бүртгэнэ

Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр гадаадын шилдэг их сургуулиудад магистр, докторт суралцуулдаг сонгон шалгаруулалтын бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар 30 хүнийг сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр суралцуулах эрх олгох юм. Сонгон шалгаруулалтад олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн жагсаалтад багтсан их сургуулийн магистрантур, докторантурт манай улсад нэн шаардагатай мэргэжлээр суралцах урилга авсан иргэд хамрагдах ба өмнө шатны боловсролын дипломын голч дүн 3.25-аас дээш байх, гадаадын их сургуулийн шаардлага хангасан оноо бүхий хэлний мэдлэгийн төвшин тогтоох шалгалт өгсөн байх шаардлагатай гэнэ. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад зам тээвэр, барилга, эрчим хүч, уул уурхай, боловсруулах үйлдвэрийн болон экологи байгаль хамгаалал, байгалийн суурь шинжлэх ухааны чиглэл голлох юм байна.

Т.Оюун

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан