Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Чимгээ нарын хэргийн шийдвэрийг шүүхээр хэлэлцсэний дараа суллах эсэх нь шийдвэрлэгдэнэ

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр хоригдсон гэгдээд буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах гэж байна гэх мэдээлэл түгээд байна.

Энэ талаар УЕПГ-аас тодруулахад "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахаар  Улсын Ерөнхий прокурор дүгнэлт бичиж хяналтын шатны шүүхэд хүргүүлсэн.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах тухай дүгнэлтийг хүлээн авсан шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргаж шийдвэрлэнэ. Үүний дараагаар Т.Чимгээ нарыг суллах эсэх асуудал нь шийдвэрлэгдэнэ" хэмээн тайлбарлалаа.

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ:

41.4 дүгээр зүйл.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх хүсэлтийг шийдвэрлэх

2.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах тухай дүгнэлтийг хүлээн авсан шүүх хянан хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэр гаргана.

3.Шүүх дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргасан бол энэ талаар хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.

4.Шүүх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дараахь шийдвэр гаргана:

4.1.тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг тогтоож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах;

4.2.хэргийг прокурорт буцаах гэж заажээ.

 

1 Сэтгэгдэл
ЭНЭ ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧ БОЛ ҮНЭХЭЭР МОНГОЛЫГ БАЗЧИХСАН ХҮН ЮМ БАЙНА. НАМ, ТӨР, АРД ТҮМНИЙГ, ТРОЛЛУУД, ХАР МАССТАЙ НЬ БАЗЧИХСАН ЮУ Ч ЗАХИАЛЖ ЧАДДАГ ХҮН ЮМ БАЙНА. ЭНЭ ХҮНИЙГ ЧИМГЭЭ ИЛЧЛЭХ ГЭЖ БАЙСАН ОДОО БОЛ ХЭЗЭЭ Ч ИЛЧЛЭГДЭХГҮЙ БОЛОХ ЮМ БАЙНА.
Хамгийн их уншсан