Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Халдвартай иргэний ойрын болон дам хавьтал болсон эсэх талаарх сэрэмжлүүлэх апплекшнийг хэрэглээнд нэвтрүүлнэ

Apple болон Google компаниуд коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх зорилгоор Covid -19 ERSDEL апплекшнийг хөгжүүлж буй бөгөөд одоогоор дэлхийн 60 гаруй улсын 130 сая гаруй иргэн ашиглаж байна. Энэхүү системийг хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасны дагуу төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагууд хамтран бэлтгэл ажлыг ханган ажиллаж, ирэх даваа гариг буюу 2021 оны 04 сарын 19-ний өдрөөс эхлэн ашиглалтад оруулахаар боллоо.

Энэ асуудлын хүрээнд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, өнөөдөр Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ Google компанийн төлөөлөл Алехандро нартай цахимаар уулзалт хийв.

Одоогийн нөхцөлд иргэд халдвартай хүний дам хавьтал болсноо мэдэхгүй байгаагаас үүдэж халдвар тараах, өвчнөө хүндрүүлэх зэрэг асуудал үүсч байгаа.

Энэхүү апплекшнийг гар утсандаа суулган bluetooth -ээ асааж ашигласнаар тухайн иргэн халдвар авсан болон дам хавьтагч болсноо гар утсандаа ирэх мэдээллээр мэдэх, цаашлаад ойрын болон дам хавьтлуудад сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэх юм.

Тус апплейкшний онцлог нь халдвар авсан иргэний хувийн мэдээлэл, зорчсон газрын байршил хадгалагддаггүй, бусдал дамжуулагдаггүй гэдгээрээ онцлогтой юм.

Иргэн та Covid -19 ERSDEL апплекшнийг ашиглахын тулд iphone гар утасны хэрэглэгч бол тусгайлан АПП татахгүй, Андройд үйлдлийн системтэй гар утастай бол ирсэн мессэжийг идэвхжүүлэн тусгай АПП татан авч, Bluetooth- ээ байнга асаалттай байлгаснаар ковидын халдварын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг сэрэмжлүүлэх боломжтой иж бүрэн систем юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан