Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
300 мянгаараа “эх оронч” худалдан авалт хийгээсэй

2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүний Засгийн газарт хаягланцар тахлын үед өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар албан бичиг хүргүүлэхдээ, өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх тухай хувилбар дэвшүүлсэн.1 сая төгрөгний 200 мянган төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдээс бараа бүтээгдэхүү авах эрхийн бичгээр олгохыг санал болгосон. Энэ өдрүүдэд хэдийгээр өдөрт 500-600 хүн цах тахлын вирусээр өвчилж, өдөр бүр нас баралт бүртгэгдээгүй ч хэд хэдэн удаагийн хөл хорионд орсон үндэсний үйлдвэрлэгчид хүндхэн нөхцөл байдалтай байна гэдгээ Засгийн газарт удаа дараа танилцуулаад байсан.

Нийт 900 гаруй тэрбум төгрөгийг асуудал хөндөгдөж байв. Харин Засгийн газар энэ саналыг дэмжихгүй гэдгийг тухай үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хүүхдийн 100 мянган төгрөг олгох, тэтгэвэр тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, хүнсний талоныг хоёр дахин нэмэгдүүлж олгох зэргээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа хөтөлбөр байгаа. Энэхүү үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Үүнийг Ерөнхийлөгчийн саналтай харьцуулбал, нэг хүүхэдтэй өрх жилд 1.2 сая, хоёр хүүхэдтэй өрх жилд 2.4 сая төгрөгийн дэмжлэг авна. Тиймээс Засгийн газар ийм хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тохиолдолд өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг олгох шаардлагагүй гэж үзэж байгаа.”гэж тайлбарласан байдаг. 

Ерөнхийлөгчийн санаачлагыг зөвхөн популист амлалт, манай намын санаачлага биш гэдэг талаас нь харсан учраас бэлэн мөнгө тараана гэдэг утгагүй зүйл гэх төдийгээр Сангийн сайд тайлбар өгч байлаа. Гэхдээ “үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье”, зөвхөн үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн гэж онцолсныг хэн ч харахыг хүссэнгүй.

Харин Ерөнхийлөгчийн зүгээс 2021оны 1 дүгээр сарын 8-нд “өрх бүрт нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм.

Тогтоолын төсөлд  “Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 9 сарын турш хязгаарласан, нийт 38 хоног бүрэн зогсоосон зэргээс үүдэн айл өрхүүдийн амьжиргаагаа залгуулдаг орлого нь тасалдах, огт орлогогүй болох, үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дампуурах эрсдэл үүсэж, улс орны эдийн засаг туйлдан, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүсээд байна” гэдгийг ахиад онцолсон.

Гол нь энэхүү санхүүжилтийн эх үүсвэрийг оффшор бүсээс татаж улсын орлогод шилжсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд Төрийн сангийн тусгай данс нээн байршуулж, холбогдох ажлыг Монголбанк  гүйцэтгэхээр тусгасан учраас эрхзүйн хувьд боломжгүй, тодорхойгүй гэсэн саналаар УИХ-ын байнгын хорооноос ч гаргаагүй.

Тэгвэл өчигдөр Засгийн газраас Иргэн бүрт 300 мянган төгрөгний дэмжлэг олгож, 14 хоног хатуу хөл хорионы дэглэмд шилжүүлэх шийдвэр гарав. Оюутолгой ХХК татварын актаар ногдуулсан нийт нэг их наяд 26.5 тэрбум төгрөг төрийн санд орж ирсэн учраас энэ мөнгийг иргэддээ өгч, вакцинжуулалтад бүрэн хамруулна хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.

Үнэндээ өдөрт 500-800 хүртэл илэрч байгаа өвчлөл, дээрээс нь эрүүл мэндийн ажилтнууд, эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдал, нас баралтын түвшин нэмэгдэх зэрэг нь улаан түгшүүр зарлаад байгааг хэн хүнгүй мэдэрч эхэлсэн.

Гэхдээ ийм байдалд хүргэлгүй намжаагаад авах боломж байсан уу гэвэл байсан. Харамсалтай нь өрх бүрт 1 сая төгрөг олгох Ерөнхийлөгчийн саналыг хүлээгээд авчихвал МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эсрэг талдаа нэг оноо өгсөн хэрэг болчих гээд байсан учраас зүсийг хувиргаж, иргэн бүрт 300 мянган төгрөг гэхдээ “вакцинжуулалтаа хамгаалах” гэдэг санааг хавчуулчихав. Харамсалтай нь ийн улстөрийн нүүдэл хийж, наашаа цаашаа гэж алцагнаж суутал нь цар тахал нь Монголын бүхий л нутаг дэвсгэрийг бүрхээд авлаа.

Хэрвээ өгөх л байсан юм бол эх үүсвэр олдох л байсан. Хийе гэсэн хүн арга олддог, хийхгүй гэсэн хүнд шалтаг олддог гэгчээр...

Одоо иргэд маань ухамсартай байж, өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэж үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг аль болох худалдан аваасай.

Тэд маань орлоготой байж, бид ажилтай, амьдралтай байх нь тодорхой. Ерөнхийлөгчийн зүгээс өрх бүрд 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх саналдаа үндэсний үйлдвэрлэгчид гэдгийг ахин дахин онцолж байсныг иргэд маань энэ удаад улстөр гэж харалгүй “эх оронч” сэтгэлээр үндэсний үйлдвэрлэлдээ их бага гэлгүй худалдан авалт хийгээсэй.

Н.БАТ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан