Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
ҮХЦ-ийн гишүүд Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхтэй, үгүйг шийдэж чадахгүй тарцгаажээ

Үндсэн хуулийн цэц (ҮХЦ)-ийн бага суудлын хуралдаан баасан гаригт болж, Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхтэй эсэх маргааныг хэлэлцэх эсэхээр ч санал нэгдэж чадалгүй тарсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Улмаар асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр хойшлуулсан бөгөөд ҮХЦ-ийн гишүүд өдөр, цагийг товлолгүй тарцгаажээ.

Бага суудлын хуралдаан багагүй маргаантай болж өнгөрсөн бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эсэх асуудлаар гэхээс илүүтэй улс төр тойрсон талцал хуваагдлын шинжтэй болж өнгөрсөн байж болзошгүй байна.

Ямар асуудлаар маргаан өрнөсөн бэ?

ҮХЦ нь УИХ-аар баталсан хууль, тогтоомж Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянах эрхтэй. Өөрөөр хэлбэл, өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших боломжгүй гэх мэт үг, өгүүлбэр хуульд оруулаагүй, орхигдуулсан зэрэг асуудлыг хянан хэлэлцэх ёсгүй юм байна.

Гэтэл мэдээлэл гаргагч ХҮН-ын гишүүд ҮХЦ-д хандахдаа “өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй” байх шаардлагыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй орхигдуулсан утгатай мэдээлэл гаргасан нь ҮХЦ-ийн хянан хэлэлцэх маргааны төрөлд яагаад ч багтахгүй байжээ.

Гэтэл ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго маргаан үүсгэсэн нь “гэнэтийн явдал” болсон бөгөөд бусад цэцийн гишүүд маргаан үүсгэх ёсгүй байсан хэмээн маргаж эхэлжээ. Улмаар Д.Солонгийн шийдвэрийг цэцийн гишүүн Б.Буяндэлгэр эс зөвшөөрч бичгээр санал гаргасан тул Д.Солонгийн шийдвэр зөв эсэхийг гурван гишүүний бүрэлдэхүүнтэй баасан гарагт хэлэлцээд, шийдвэр гаргаж чадаагүй байна.

"Х.Баттулгатай холбоотой асуудлыг ҮХЦ хүлээн авах ёстой байсан уу" гэх дээрх маргаанд Д.Солонго, Б.Буяндэлгэр нарыг оролцуулаагүй бөгөөд Д.Одбаяр, Ц.Нанзаддорж, Ш.Цогтоо нарын бүрэлдэхүүнтэй хуралджээ.

Энэ хуралдаанд оролцогч Ш.Цогтоог мэдээлэл гаргагч иргэн Д.Үүрцайх “Ерөнхийлөгчийн хүн” хэмээн цоллож, түүнээс татгалзаж байгаа мэт ойлголтыг олон нийтэд төрүүлсэн. Гэвч, энэ нь зөвхөн улс төр бөгөөд Д.Үүрцайх хуулийн наад захын мэдлэгтэй л бол түүнээс татгалзах үндэслэлгүй юм.

Учир нь, ҮХЦ-ийн бага суудлын хуралдаанаар Д.Үүрцайхын асуудлыг хэлэлцэх гээгүй бөгөөд зөвхөн маргаан үүсгэсэн нь үндэслэлтэй, үгүй гэсэн дотоод маргаанаа хэлэлцэх гэж байсан. Өөрөөр хэлбэл, Д.Үүрцайх бага суудлын хуралдааны оролцогч биш учраас Ш.Цогтоогоос татгалзах боломжгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа гэсэн үг. Өөрийнх нь хүссэнээр асуудал шийдэгдэхгүй гэдгийг мэдэж байгаа учраас хуулийн үндэслэлгүй Цэцийн гишүүнээс татгалзах санал гаргаж, улстөржсөн хэмээн дүгнэж болох юм.

Д.Солонго Хөх хотод суух консулаар явах тохироо хийсэн үү?

Дээр бичсэнчлэн Д.Солонго нь Х.Баттулга нэр дэвшиж болох эсэх Үндсэн хуулийн бус маргаан үүсгэсэн нь “гэнэтийн явдал” болсон. Үүнээс нь болж ҮХЦ Үндсэн хуулийн хямралд орчихоод байна.

ҮХЦ-ийн гишүүн Д.Солонгийн бүрэн эрхийн хугацаа дуусчихсан бөгөөд “явах хүнээр ачаа бүү татуул” гэдэг шиг түүний үүсгэсэн маргаан цэцийг хямралд оруулж байгаа бол өөрөө ирэх долоо хоногт чөлөөлөгдөх гэж гэж байгаа бололтой.

Ингэхдээ тэрбээр Хөх хотод суух консулаар явах гэж байгаа тухай бор шувуу Төрийн ордноор нисэж байна. 

6 Сэтгэгдэл
Iim huuli garsan baihad debshih yamar zorilogo ba a honiloo hamgaalah ene hagaral ene olon trooluud ajiluulj baigaa bi bulegleliin mungu ard tumen oilgo
Үндсэн хуулинд заасны дагуу Женко дахин нэр дэвших эрх нь нээлттэй боловч Ерөнхийлөгчийн тухай хуулиар болон Үндсэн хуулийн 30- ын 2-т зааснаар бол дахин нэр дэвшихгүй болчихсон юм байна. Энэ нэмэлт өөрчлөлтөө ард түмэнд энгийнээр хар ухаанаар сайн тайлбарлаж өгөхгүй байгаа болохоор дураараа мушгиж тайлбарладаг явдал гарч байна шүү!
ҮНДСЭН ХУУЛЬД НЭГ КЭЙСИЙН ТАЛААР ТАЙЛБАР ЗҮЙЛТ ОРУУЛАХ БОЛОМЖГҮЙ БИЗДЭЭ. ТЭР ҮЕДЭЭ ХООРОНДОО ТОХИРОХ БАЙЖ.
Ман д л яасанч ерөнхийлөгчийн суудлыг өгч болохгүй.Алтан загаснын эмгэн шиг уих д 62 суудал луйвардаж авчаад төрийн ажлыг на мчрхлын ажил болгож ард иргэдээ талцуулж бужигнуулж хэт улс төржиж сонгууль 100 жилийн ойд л ухаанаа тавьж ковидоор далимдуулж улсын мөнгө төсвийг хандив тусламжийг ямарч тайлан бхгүй ковидыг намдаал ашигтайгаар сонгуульд л ялж бвал юу ч хийхээс буцахгүй болж Зоригийн аллага зовлонгоор сонгууль бүрээр шоудаж тоглолт хийж хожиж бах таваа хангадаг манд ерөнхийлөгчийн суудлыг байтугай уихыг тараах маныг ч татан буулгах хэрэгтэй.Хэлмэгдүүлж алж цөлж айл болгонд шахуу өнчрөл хагацал нулимсанд живүүлдэг нь ман л бсан түүх гэрчилнэ.
Тэгээд Хурэлсух гийгуулсэн юм уу
Ingej margaan daguulj debshih yamar nuur ve zaigaa chaddag medlegtei hund tabij ug uuruu 4jil 8jil said hiilee giiguulsen zuil alga turiig ih hussen hund buu atguul
Хамгийн их уншсан