Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг шууд дамжуулж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 11183 хүнд шинжилгээ хийснээс шинээр 127 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 4210 боллоо. Өнөөдөр 52 хүн эдгэрсэн нь нийт өвчлөгчдийн 73 хувь нь юм. Архангайд нэг тохиолдол илэрсэн бөгөөд гаднаас зөөвөрлөгдсөн халдвар илрээгүй.
Хөнгөн балархай хэлбэрээр өвчлөгчдийн гэрийн нөхцөлийг судалж, биеэ тодорхойлох, мэдээлэх чадварыг үндэслэхээс гадна тухайн иргэний хүсэлтийг хүндэтгэнэ. Мөн тухайн хүн хэдийгээр гэртээ тусгаарлагдах хүсэлт гаргавч мэргэжлийн хүний дүгнэлт гарсан бол эмнэлэгт хүргэн эмчилнэ.
Өчигдрийн 21 цагийн байдлаар нийслэлд 40 дархлаажуулалтын цэгт 74 баг ажиллаж 13381 хүнийг хамрууллаа. Ингээд нийт 126349 хүнийг дархлаажуулсан нь зорилтот бүлгийн 6 хувийг эзэлж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар нийтдээ 1,014 хүн эмчлэгдэж байгаагаас:
- Хөнгөн-917
- Хүндэвтэр-89
- Хүнд-5
- Маш хүнд-3 хүн байгаа юм.