Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Тэмүүлэн:“Ковид-19”-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүс зургаан сарын дараа вакцин хийлгэж болно

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар хийсэн өнөөдрийн нэгдсэн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын газрын дарга Л.Энхсайхан нар дараах зүйлийг хэллээ.

21185 хүний сорьцод өчигдөр шинжилгээ хийхэд 80 хүнээс “Ковид-19” илэрч, 21 хоног эмчилгээ хийлгэж байсан халдвартай 1 иргэн нас барсан. Тухайлбал, 21 хоног эмчилгээнд байсан 76 настай эмэгтэй 20 хоног эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаад халдвар нь уушигны хатгалгаа болон хүндэрчээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:

Батлагдсан тохиолдлуудаас зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй. Улаанбаатарт халдварын 79 шинэ тохиолдол батлагдаж, 1 тохиолдол Төв аймагт бүртгэгдлээ. Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 3561 болж, нийт халдвар авсан иргэдийн 80% нь эдгэрсэн. Хавьтал судлалын байдлын хувьд шинээр халдвар авсан 80 хүний 77 нь ойрын хавьтал. Тэдний 65 нь эхний PCR шинжилгээгээр онош батлагдсан бол 12 нь давтан шинжилгээгээр илэрлээ. Одоогоор гурван хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Эдгээр хүмүүсийн байршлын хувьд Баянзүрх дүүргийн 14-р хороо, СХД-ийн 6-р хороо, Хан-Уул дүүргийн 2-р хороонд тус тус бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай эмэгтэйчүүдийн эмнэлэг, Завхан, Төв аймгийн эмнэлэгт 677 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлэгчдийн 644 нь биеийн байдал хөнгөн, 43 хүний биеийн байдал хүндэвтэр, хүнд 6, нэн хүнд хоёр өвчтөн байна.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын газрын дарга Л.Энхсайхан:

Одоогоор нийт 48265 мянган хүн дархлаажуулалтад хамруулаад байна. Өчигдөр 17819 хүнд дархлаажуулалтыг хийсэн. Биеийн тамирын заал зэргийг ашиглан, дархлаажуулалтын цэгийг нэмсэн. Хувийн хэвшлийн эмнэлгийн ажилтнууд, худалдааны байгууллага, багш нарыг вакцинжуулж байна. Ахмадуудад хийх вакцинжуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна. Эхний ээлжид 50, 60 гэх мэтээр насаар нь ангилсан. Шууд 90 настай ахмадуудад хийхгүй. 93 багийн 672 эмч, сувилагч дархлаажуулалтыг хийж байна.

Японы Засгийн газрын тусламжаар нэг сая хүнд тарих вакциныг авахаар боллоо. Энэ долоо хоногт 75 мянган хүнд тарих вакцинаа төлөвлөгөөний дагуу хийж байна. Одоогоор хувийн хэвшилд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудаа вакцинд хамруулж байгаа. Хариу арга хэмжээний баг, үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжилж байгаа хүмүүс, худалдааны байгууллагын багш нарыг хамруулжээ. Настай хүмүүсийг вакцинжуулах бэлтгэл ажлыг хийж байна

-“Ковид-19”-өөр хөнгөн өвдөөд эмнэлгээс гарсан тохиолдолд бүрэн эдгэрснээ яаж мэдэх вэ? /Үндэсний шуудан/ сонин

-Э.Тэмүүлэн: Ямар ч өвчний хувьд эмнэл зүйн жамаараа төгсгөлд нь эдгэрэх, архагших, нас барах тохиолдол гардаг. Эмнэл зүйн заавар журмын дагуу хөнгөн туссан хүмүүсийг 14 хоног эмчилж байгаа. Тухайн хүнийг халдваргүй болсных нь дараа эмнэлгээс гаргаж байгаа юм. Эмнэлгээс гаргаад тусгаарласны дараа PCR шинжилгээний хариу эерэг гарч болно. Гэхдээ өвчин эдгээгүй гэсэн үг биш.

-“Ковид-19”-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүс хэзээ вакцин хийлгэх боломжтой вэ?

-Э.Тэмүүлэн: Эдгэрснээс хойш зургаан сарын дараа вакцин хийлгэж болно.

-Эхний тунгаа хийсэн бол орон нутаг руу явж болох уу?

-Л.Энхсайхан: Вакцины эхний тунгаа хийлгэлээ гээд хамгаалагдсан гэсэн үг биш. Одоогоор вакцин хийлгэсэн бол хөдөө орон нутаг руу зорчино гэсэн журам байхгүй. Дархлаажуулалтын дараа дархлаа тогтож, санамжийн эсүүд үүсэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй. Хоёр дахь тунгаа хийсний дараа вакцин тогтоно. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй.

ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээлэл

2 Сэтгэгдэл
Idgereed 90 honogin daraa baktsin hiine gesen ali n unen be odoo 180 honog geed baih um
Ahmaduuddaa oros vaktsinaa hiigeerei
Хамгийн их уншсан