БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм группын Синовак вакциныг Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Хятад, Боливи, Индонези, Бразил, Сейшелийн арлууд зэрэг улс орон албан ёсоор бүртгэж авсан байна. Мөн өнөөдрийг хүртэл 40 улс Синовак вакциныг хүлээн авсан бөгөөд Европ тивээс Унгар, Серби зэрэг улс татан авсан аж.
Одоогийн байдлаар дэлхийн 80 гаруй улс орон, олон улсын байгууллагууд Синовак вакцин худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн байна.
Синофарм групп дотоод болон гадаадын зах зээлд 100 сая тун Синовак вакцин нийлүүлсэн, вакцинтай холбоотой ноцтой сөрөг хариу урвал илрээгүй талаар мэргэжлийн байгууллагууд мэдээлжээ.
Синовак вакцины дархлаа тогтоох үр дүнг 91,25% гэж тооцож байгаа бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Хятадын Төв телевизээс (CNTV) мэдээлснээр Хятад улсад 46 сая хүнийг вакцинжуулсан байна.