Өчигдөр улсын хэмжээнд 13,206 хүний сорьцод шинжилгээ хийхэд 77 хүнээс коронавирус илэрлээ.
Энэ нь коронавирусийн халдвар гарснаас хойш нэг өдрийн дотор Монгол Улсад бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.
Өмнө нь хамгийн дээд тал нь 61 тохиолдлыг 2021 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр нэг өдрийн дотор шинээр илрүүлж байв.
Шинээр батлагдсан 77 тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгдэж нийслэлийн халдварын тохиолдол 2306 боллоо. Одоогоор 5 хүний халдварын эх уурхайг тодорхойлох ажил хийгдэж байна.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 3,153 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 2,442 хүн эдгэрээд байгаа бол 696 хүн эмчилгээнд байна. Хүндэвтэр 62, хүнд 5, маш хүнд 3 хүн байна.