Лондонгийн олимпоос мөнгө, хүрэл медаль хүртсэн Монголын жүдо бөхийн шигшээ баг дараагийн олимпын бэлтгэлдээ шуудхан орлоо. 2016 оны олимп Бразилийн Рио Де Жанейро хотноо болохоор тов гарч бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн билээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос 2016 оны олимпын эрх олгох анхны тэмцээний гараагаа манай улсаас эхлүүлэхээр болоод байна. “Чингис хаан-2012” дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-9-нд Спортын төв ордонд болох нь. Энэхүү тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болон дөрөв дэх жилдээ ийнхүү зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнээс олимпын наадмын эрхийн 100, 60, 40 оноо авах боломжтой юм.
20 орны баг тамирчид оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан-2012” дэлхийн цомын цуврал тэмцээнд одоогийн байдлаар 20 орны баг тамирчид, албаны хүмүүс, шүүгч 150 гаруй хүн оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. ОХУ, Чех, Итали, Словян, БНСУ, Япон, БНХАУ, Бразил, Малайз, Хонконг, АНУ, Унгар, Киргизстан, Гүрж, Филиппин, Англи, Герман, Монгол, Грек, Сингапур зэрэг орны тамирчид оролцох гэж байна.
Тэмцээний шагналын сан 50000 ам.доллар
“Чингис хаан-2012” тэмцээний шагналын нийт сан 50 мянган ам.доллар. Жин тус бүрийн түрүүлсэн тамирчинд “Чингис хаан” алтадсан цом, 1000 ам.доллар дагалдах бол мөнгөн медалийг 500 ам.доллар, хүрэл медалийг 250 ам.доллар тус бүр дагалдана. Эрэгтэй, эмэгтэй багаар нь байр эзлүүлж тус бүр 2000 ам.доллар, 1000 ам.доллар, 500 ам.доллараар шагнах аж. Мөн эрэгтэй, эмэгтэй шилдэг тамирчинг “Ippon trophy” цомоор шагнах юм.
Монгол Улсаа төлөөлөн 56 жүдоч хүч үзнэ
Олон улсын жүдо бөхийн холбооны жүдо бөхийн дүрмийн дагуу тэмцээн зохион байгуулагч орон жин тус бүрт дөрвөн тамирчин оролцуулдаг. Монголын жүдо бөхийн шигшээ баг “Чингис хаан-2012” тэмцээнд оролцох баг тамирчдаа сонгон шалгаруулжээ. Ингээд олимпын эрхийн төлөө хүч үзэх тамирчдын нэрсийг сонирхуулъя.
Эрэгтэй 60кг
-Ч.Болдбаатар
-Г.Болдбаатар
-Д.Амартүвшин
-Д.Баярмагнай
Эрэгтэй 66кг
-Д.Төмөрхүлэг
-Б.Хишигбаяр
-Д.Алтансүх
-Б.Батгэрэл
Эрэгтэй 73кг
-Х.Цагаанбаатар
-Ц.Наранжаргал
-Н.Хадбаатар
-Г.Одбаяр
Эрэгтэй 81кг
-Н.Дагвасүрэн
-Х.Цогтгэрэл
-О.Ууганбаатар
-Г.Түвшинжаргал
Эрэгтэй -90кг
-Б.Жанчивдорж
-Б.Амбасэлмаа
-Б.Серик
-Д.Бат-Эрдэнэ
Эрэгтэй -100кг
-Э.Энхбат
-Б.Тэмүүлэн
-Г.Пүрэвдорж
-Д.Анар
Эрэгтэй +100кг
-Н.Батсуурь
-Э.Энхтөр
-Ө.Дүүрэнбаяр
Эмэгтэй 48кг
-М.Чанцалдулам
-Г.Отгонцэцэг
-М.Долгоржав
-Ж.Саранзаяа
Эмэгтэй 52кг
-М.Уранцэцэг
-А.Цолмон
-Б.Бат-Эрдэнэ
-Ч.Аззаяа
Эмэгтэй 57кг
-Д.Сумъяа
-А.Батзул
-А.Сарангуа
-Б.Нарантуяа
Эмэгтэй 63кг
-Б.Мөнгөнчимэг
-С.Энхзаяа
-М.Нямжаргал
-Ц.Цэрэннадмид
Эмэгтэй -70кг
-Ц.Мөнхзаяа
-Ц.Наранжаргал
-О.Мөнхцэцэг
-Ц.Цэрэнханд
Эмэгтэй -78кг
-Т.Баасанжав
-М.Нямтуяа
-М.Хоролсүрэн
-М.Ууганжаргал
Эмэгтэй +78кг
-Д.Цэрэнханд
-Д.Золжаргал
-М.Мөнхтуяа
-Г.Гантөгс