Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёрдугаар ангийн хүүхдүүд хичээл хаяжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 40 дүгээр дунд сургуулийн хоёрдугаар ангийн сурагчид хичээл хаяжээ. Тэд ангийн багшаа ажлаас халагдсаныг эсэргүүцэж ийнхүү хичээлээ хаясан гэнэ. Тус сургуулийн хоёрдугаар ангийн н.Оюунцэцэг гэж багшийн ангид ийм явдал болоод байгаа аж. Тус ангийн сурагч Үржинбадамын эцэг эх удаа дараа гомдол мэдүүлсний дараа сургуулийн захиргаанаас н.Оюунцэцэг багшийг ажлаас нь халах тушаал гаргажээ. Гэтэл ангийнх нь бусад хүүхэд үүнийг эсэргүүцэж, хичээлдээ суухгүй хэмээн зөрүүдэлж байгаа аж.  Тус ангид хичээл заах багш бэлэн гэж сургуулийн захиргаанаас мэдэгдсэн ч эцэг эхчүүд нь хүүхдүүдээ хичээлд нь явуулаагүй бололтой.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан