Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдрийн 32 тохиолдлоос нэг хүний халдварын эх үүсвэр тодорхойгүй байна

Гуравдугаар сарын 2-ний өдөр улсын хэмжээнд 17529 шинжилгээ хийснээс 32 тохиолдол илэрч Монгол Улсад бүртгэгдсэн тоо 3032 боллоо. Ингэснээр дотоодын халдвар 2513 болсон ба 30 хүн нэмж эдгэрснээр 2360 хүн буюу 78 хувь нь эдгэрсэн байна. Өнөөдрийн 32 тохиолдлоос нэг хүний халдварын эх үүсвэр тодорхойгүй байна. 

Өнөөдрийн байдлаар 657 хүн эмчлүүлж байгаагаас 7 хүний бие хүнд, 2 хүний бие нэн хүнд байна.

Одоогоор вакцинд 11120 хүн хамрагдаад байна. Тэдний 40 орчим хувьд нь түгээмэл хариу урвал илэрсэн. Үүнд халуурах, тарьсан ором дээр өвдөх, хөндүүрлэх, бие арзайх, толгой өвдөх шинж тэмдгүүд 1-2 хоногийн хугацаанд илэрч байна. 

Вакцинжуулсан иргэдийг цахим санд бүртгэж байгаа ба энэ мэдээллийг e-mongolia системд нэвтэрсэн тул иргэд дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээгээ хэвлэж авах боломжтой.

Одоо байгаа 150 мянган вакциныг 75 мянган хүнд хоёр тунгаар тарина. 31 багийн 300 гаруй эмч мэргэжилтэн вакцинжуулалтад ажиллаж байна.

Эрүүл мэндийн ажилчдын дундах халдварын тоо 193 болсон нь олон улстай харьцуулахад бага байна гэлээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан