Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын ээлжит мэдээллийг хүргэж байна.
Гуравдугаар сарын 1-ний өдөр улсын хэмжээнд 13108 шинжилгээ хийснээс 48 тохиолдол илэрч нийт батлагдсан тохиолдол 3000 боллоо. Ингэснээр дотоодын халдвар 2481 болж нийслэлд бүртгэгдсэн тоо 2155 болжээ. Өнөөдөр шинээр илэрсэн 48 хүний 46 нь өмнө батлагдсан, хяналтад байгаа халдварын ойрын хавьтал, хоёр хүн "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хавьтлаас илэрчээ.
Халдвар авсан хүмүүсийн 2330 нь буюу 77,6 хувь нь эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 31 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарч одоо 655 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хөнгөн 574, хүндэвтэр 71, хүнд 9, нэн хүнд 1 хүн байна. Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. 48 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн.