Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Увс аймгийн дөрвөн сумаас гарах иргэдийн хөдөлгөөнийг 3 сарын 3-ныг хүртэл хязгаарлалаа

Увс аймгийн Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдаас гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг 2021/03/01-ний шөнийн 23:00 цагаас 2021/03/03-ны шөнийн 23:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлалаа. 

Увс аймгийн онцгой комисс хуралдаж, коронавируст халдвар "Ковид-19"-ын цар тахлын батлагдсан тохиолдлын хавьтлын тандалт шинжилгээг хийхтэй холбогдуулан ийнхүү шуурхай арга хэмжээ авчээ. 

Хоёрдугаар сарын 23-нд Увсаас Улаанбаатар руу зорчсон иргэний шинжилгээний хариу эерэг гарсан тул тухайн иргэний ойрын хавьтагчдаас шинжилгээ авч, хариу гартал хязгаарлалт үргэлжилнэ гэдгийг аймгийн онцгой комиссоос мэдээллээ. 

Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй холбогдуулан дээрх 4 сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан