Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 Шинээр 32 тохиолдол батлагдсаны 9 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илэрлээ

 Улсын хэмжээнд өчигдөр 26, 058 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 32 хүнд халдвар илэрсэн. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд үлдэгдэл шинжилгээнүүдийг хийж дуусгасан. Эдгээрээс 9 хүний шинжилгээнд халдвар илэрсэн бөгөөд нийтдээ уг арга хэмжээний хүрээнд 131 тохиолдлыг илрүүллээ. 

Сүүлийн 24 цагт 64 хүн эдгэрсэн.

Халдварын нийт тохиолдол 2755 болсны 2070 хүн эдгэрээд байгаа бол 670 хүн эмчлүүлж байна.

Одоогоор 670 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал:

  • Маш хүнд 1,
  • хүнд 7,
  • хүндэвтэр 69,
  • хөнгөн 593  хүн байгаа 

 Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.

 Дэлхий дахинд 3 орон буюу Израил, АНУ, Их Британи улсууд дархлаажуулалт хийсэн тоогоор тэргүүлж байна. Дэлхий дахинд 22-25 хувиар халдвар буурч байгааг мэдээлжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан