Өнөөдөр буюу 02 сарын 15-ны өдрийн ЭМЯ-ны мэдээллээр Налайх дүүрэгт 1 тохиолдол батлагдсан талаар танилцуулсан. Тус тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гэж үзэн тусгаарлагдаж байсан иргэний 3 дахь шинжилгээгээр илэрсэн байна.
Иймд иргэд та бүхнийг төрийн шийдвэрийг хүндэтгэн сахиж, бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна. Дашрамд мэдээлэхэд 1 болон 7 дугаар хороодын 1984 иргэний, 2145 төрийн албан хаагчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.
02 сарын 17-ноос эхлэн дараах хуваарийн дагуу хороодод шинжилгээг зохион байгуулах юм.
02 сарын 17-нд 2 болон 8 дугаар хороо
02 сарын 18-нд 4 болон 6 дугаар хороо
02 сарын 19-нд 1 болон 5 дугаар хорооны нийтдээ 6208 иргэнийг шинжилгээнд хамруулна.