Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянзүрх дүүргийн усан спортын төвд цэвэрлэгч роботууд ажиллана

Баянзүрх дүүргийн хүүхэд залуус өнөөдрөөс эхлэн усан спортоор хичээллэн бие бялдараа хөгжүүлэх боломж нээгдэж байна. Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн хойно баригдсан Усан спортын сургалтын  төв өчигдөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус усан спорт сургалтын төв нь жилийн дөрвөн улирлын турш өглөө 07-22 цагийн хооронд ажиллах аж. Сэлэлтийн гурван замтай, нэг дор 30 хүн сэлэх боломжтой бөгөөд өдөрт  200-300 хүнд үйлчлэх хүчин чадалтай гэнэ. Уг бассейнд усанд  сэлэлтийн  дөрвөн багш ажиллах юм байна.
Энэ бассейны нэг шинэлэг тал нь ариутган цэвэрлэгч роботууд ажиллуулахаараа онцлог ажээ. Усан спортоор хичээллэх сурагчдаа бүртгэж эхэлсэн уг усан спортын төв нь эрүүл ахуйн хяналт өндөр шаарддаг бассейны усыг хүчилтөрөгчөөр байнга ариутгаж байх технологи хэрэглэх юм байна. Түүгээр ч барахгүй Монголд анх удаа усан сангийн ханыг ариутган цэвэрлэгч роботууд нэг бүрчлэн арчиж цэвэрлэх гэнэ. Анхдагч бүрийг ашиглаж буй уг усан спортын төв нь анх удаагаа барилгын дээврийг сагсан бөмбөгийн талбай болгон ашигласнаараа онцлог. Ямартай ч, усан спортоор хичээллэгсдийнхээ тав тухыг хангасан усан спортын төв нь доод давхартаа фитнес, чийрэгжүүлэлт, аэробекийн өрөөнүүдтэй гэнэ.

Т.Баяр

0 Сэтгэгдэл
21-r surguuliin ard. ene basseinii utasnii dugaar ni 91198576 yum ble
Uuuchlaarai anzaarsangui ee, oilgoloo bayarlalaa
Ene haana yum be?
Хамгийн их уншсан