Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сури Круз сурагч боллоо

Жүжигчин Том Круз, Кэти Холмс нарын охин Сури зургаан нас хүрч, энэ жил сургуульд оржээ. Ээж аавтайгаа байнга хэвлэлийн дуранд өртөж явсаар оддын хүүхдүүд дундаас хамгийн алдартай нь болоод байгаа Сури ганган дэгжин даашинз, бяцхан өндөр өсгийтөөрөө гайхагддаг байсан бол өнөөдрөөс эхлэн сургуулийн дүрэмт хувцас өмсдөг болж байгаа гэнэ.  
Нөхрөөсөө салаад удаагүй байгаа Кэти Холмс охиноо Нью-Йоркийн “Avenues” хэмээх хувийн сургуульд оруулжээ. Жилийн 39750 ам.долларын үнэтэй тус сургуульд Сури үндсэн хичээлийнхээ хажуугаар испани, хятад хэл сурах ажээ. Түүнчлэн охидын сүмийн хичээлд ч явах гэнэ. “Avenues” сургууль нь Хятад, Энэтхэг, Африк, Европ гээд дэлхий даяар салбартай бөгөөд сурагчид нь ээж аавыгаа даган гадаад руу явсан тохиолдолд сургуулийнхаа тэндэхийн салбарт нь очиж суралцаж болдгоороо давуу талтай аж. Суригийн хувьд ээж аавыгаа даган олон улсаар их аялдаг учир энэ сургууль яг тохирч байгаа гэнэ.  
 Сури сургуульд явж эхэлсэндээ баяртай байгаа ч харин тус сургуульд охидоо явуулдаг бусад эцэг эх хэвлэлийнхний байнгын хараа хяналтаас эмээж болгоомжилж байгаа гэнэ. Сурагчид бүгд нэг ижил дүрэмт хувцас өмсөх учир Суриг хэмээн андуурч бусад охидыг гэрэл зурагчид дагаад байх вий хэмээн санаа зовж буйгаа эцэг эхчүүд нь сургуулийн захиргаа руу утасдаж мэдэгджээ.

.


Хичээлийн шинэ жилийн өмнөхөн паппарацын дуранд
Ээж болон нагац ахтайгаа

0 Сэтгэгдэл
eejiigee duuraisan huurhun ohin bn
huurhun yum aa
Хамгийн их уншсан