Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн байгаль хамгаалагчид олон улсын холбооны гишүүн боллоо

Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид өнөөдөр Олон улсын байгаль хамгаалагчдын холбооны гишүүн боллоо. Энэхүү холбоо нь 1992 онд ИБУИНВУ-д байгуулагдаж одоогоор 65 орны байгаль хамгаалагчид, мэргэжлийн холбоод гишүүнчлэлтэй байдаг юм. 

Байгаль хамгаалагчдын олон улсын холбоо нь байгалийн нөөцийн хууль бус ашиглалттай тэмцэж буй албан хаагчдын нийгмийн хамгаалал, аюулгүй байдал, чадавхыг бэхжүүлэх, ажлын байрны нөхцөлийг дээшлүүлэх, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах, технологи ашиглалтыг сайжруулах, эмэгтэй байгаль хамгаалагчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Манай байгаль хамгаалагчид олон улсын холбоонд элссэнээр эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрт хамрагдаж, хамтран ажиллах боломжтой юм. 

 

Нийслэлийн Байгаль орчны газраас 2018 оноос эхлэн байгаль хамгааллын Кампус сантай хамтран байгаль хамгаалагчдад зориулсан цахим сургалтын модулийг Улаанбаатар хотод бэлтгэж, ес дэх удаагийн Дэлхийн байгаль хамгаалагчдын чуулга уулзалт,  сургалтад хамрагдаж туршлага солилцох зэргээр идэвхтэй оролцож иржээ. 

 

Нийслэлийн Байгаль орчны газар 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан