Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүн болох багаасаа гэдгийг Ерөнхийлөгч захиж хэлэв

Жил бүрийн есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын Үндэсний олон нийтийн телевиз, радиогоор теле хичээл заадаг уламжлалтай. Ерөнхийлөгч 2009 онд “Дэлхийн дулаарал ба Монгол”, 2010 онд “Монголын бахархал” гэсэн сэдвээр хичээл зааж байсан бол өнгөрсөн онд “Монголын сайхан орноор” нэртэй лекц уншиж сурагч багачуудаа уламжлал, түүх соёлоо дээдэлсэн, байгаль дэлхийгээ хайрласан зөв сайн хүн болон хүмүүжихийг захиж байсан.
Харин энэ удаагийн хичээлийн шинэ жилийн эхний өдрийн 10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч уламжлал ёсоор цэнхэр дэлгэцээр теле хичээл заахдаа “Хүн болох багаасаа” сэдвээр өөрийн бодлоо сурагч хүүхдүүдэд хуваалцаж, онц сайн суралцахыг ерөөлөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан