Жүжигчин Сьюзан Сарандон өөрөөсөө 32 насаар дүү найз залуутайгаа “US Open” үзэж яваад хэвлэлийн дуранд өртжээ. Тэрээр өнгөрсөн оноос хойш Жонатан Бриклин хэмээх 33 настай залуутай хамтран амьдрах болсон юм. Одоо 65 настай жүжигчин Сарандон 2010 онд хоёр хүүхдийнхээ эцэг, олон жил хамтран амьдарсан Тим Роббинсоос салсан билээ. Харин түүний шинэ амрагийн тухайд өнгөрсөн гуравдугаард сард олон нийтэд ил болсон юм. Тэд ажил хэргийн холбоогоор танилцсан гэнэ. Сьюзан Сарандон “People” сэтгүүлд ярихдаа “Бид хоёрыг болздог гэж ярих нь тэнэг хэрэг. Бид олон зүйл дээр хамтран ажилладаг” гэжээ.
Тэрээр хамгийн сүүлд том Хэнкс, Хелли Берри, Хью Грант нарын хамт “Cloud Atlas” хэмээх кинонд тоглоод байгаа бөгөөд ирэх сард дэлгэцэнд гарах ажээ.