Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2020.09.21/ Ховд аймагт ажиллах үеэрээ Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзсан байна.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ноён Павит Рамачандрантай алс холын Ховд аймагт уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр Монгол Улсын говийн бүсэд өрнөж буй төмөр замын бүтээн байгуулалт, төмөр замын дэд бүтцийг өргөжүүлэх цаашдын төлөвлөгөө, баруун бүсийн хөгжил ба түүнийг сайжруулахад чиглэсэн зарим төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо.

Азийн хөгжлийн банкнаас баруун бүсийн аймгуудад хэрэгжүүлж буй төслүүдийнхээ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, энэ чиглэлд үйл ажиллагааныхаа чиглэлийг уялдуулах боломжуудын талаар ярилцсан юм.

Тухайлбал, Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвд тулгамдаад буй асуудлууд, тухайлбал, тус төвийн өргөтгөлийн барилгыг шинээр барих, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх талаар мөн санал солилцсон юм.

Ноён Павит Рамачандран Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан саналууд нь Азийн хөгжлийн банкны Монгол Улсад, тухайлбал, баруун бүсэд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн чиглэлтэй уялдаж буйг тэмдэглэж, энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн тэрбээр Азийн хөгжлийн банкны Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн /2021-2024/ баримт бичгийг боловсруулах ажил эцсийн шатанд явж буй үеэр энэхүү уулзалт болсныг онцолж, энэ асуудлаар үргэлжлүүлэн ярилцахаар болсон юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан