Уитни Хьюстоны охин Бобби Кристина Браун өргөмөл ах Никээсээ алмаазан шигтгээтэй бөгж бэлгэнд авчээ. Цэнхэр алмааз бүхий бөгжнийхөө зургийг тэрээр Twitter хуудсандаа дэлгэсэн нь Бобби Кристиниа Браун ахтайгаа сүй тавьсан гэдэг шуугиан үүсгээд байна.
Ник Гордон бол Уитнигийн албан бусаар өргөж авсан хүү юм. Түүнийг 12 настайд аав нь шоронд орж, ээж нь хүүхдээ асран хамгаалж чадахааргүй болсон байх үед нь Уитни гэртээ авчирч, хүү шигээ өсгөжээ. Ник алдарт дуучны гэрт 10 гаруй жил амьдарсан бөгөөд одоо ч дүүтэйгээ 1,2 сая ам.долларын үнэтэй байшиндаа хамт байгаа аж. Гэвч тэднийг ах дүүс гэхээс илүүтэй хосын харилцаатай гэлцсэн яриа байдаг. Энэ нь Уитниг нас барсны дараа илүү их яригдах болсон юм. Учир нь, Ник Гордон дуучныг нас барсны дараа “Twitter”-тээ “Одоо бид илүү ойр дотно байж болох нь” гэж бичсэн нь хүмүүст сэжиг төрүүлсэн юм.
Бобби Кристина Браун 30 нас хүрэх үедээ ээжийнхээ өв хөрөнгийг залгамжлан авах хууль ёсны эрхтэй болох ажээ.