“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшигч иргэдийн ногдол ашгийг хараахан шилжүүлээгүй, Засгийн газрын шийдвэрийг хүлээж байгаа гэж Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн Гүйцэтгэх захирал мэдээллээ.
1072 хувьцааг эзэмшигч хоёр сая 512 мянган иргэн байгаа бөгөөд үүнээс 1.6 сая нь хувьцааны дансаа нээлгэсэн байна. Тэр дундаас 839.5 мянган иргэний банкны дансыг баталгаажуулсан гэж мөн мэдээллээ. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс шаардагдах бүх бэлтгэл ажлыг хангасан байна. Энэ долоо хоногт багтаан Засгийн газарт танилцуулж, шийдвэрийг нь хүлээх юм байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн тухайд ногдол ашигт хуваарилах 179 тэрбум төгрөгийг 100 хувь шилжүүлсэн аж. Иргэдэд тараах, дансанд нь шилжүүлэх ажлыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн хариуцаж байгаа гэдгийг мэдэгдээд байгаа юм.