УИХ-д Гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо байгуулах төсөл өргөн барилаа.
Төслийг боловсруулсан гишүүд эдийн засгийн хямралын үед гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг оновчтой боловсруулах, төлөвлөх, санхүүжүүлэх, зохион байгуулах, идэвхжүүлэх, хянах зайлшгүй шаардлагатай гэх үндэслэл хэлж байв. Өнөөгийн нөхцөлийг харвал оны эхний долоон сард нэг тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл өмнөх оны мөн үеэс 218 орчим сая ам.доллар буюу 18 хувиар буурчээ. Хөрөнгө оруулалт татарсан гэж хэлж болохоор байна. Цар тахлаас үүдэлтэй эрсдэл нь хөгжиж буй орнуудад эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийх сонирхлыг огцом бууруулаад байгаа юм. Одоогоор хөрөнгө оруулалт татаж байгаа ганц даацтай байгууллага “Оюу Толгой” болоод байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн