"Чарлигийн сахиусан тэнгэрүүд" киноны од жүжигчин Камерун Диаз аль хэдийнэ 40 гарсан ч байнгын дасгал сургуулилтын хүчээр гоолиг биеэ хадгалсаар байна.
Жүжигчин Эштон Катчертэй амрагийн холбоотой болох нь аль хэдийнэ батлагдсан жүжигчин Мила Кунис гурван ч кинонд тоглохоор гэрээ хийгээд байгаа тул дасгалаа идэвхтэй хийж эхэлжээ.
Тэрээр "Хар хун" кинонд тоглохын тулд жимд явж, 25 килограмм хаясан гэдэг.
Ч
"Чарлигийн сахиусан тэнгэр"-ийн бас нэгэн од Дрью Бэрримор удахгүй амаржих гэж байгаа тул дасгалаа хөнгөлж, иогийн дасгал хийх болжээ.
Тэрээр хэдэн сарын өмнө хуримаа хийсэн билээ.
Биеийнхээ онцлог галбираар олны танил болсон реалити шоуны од Ким Кардашиан даваа гаригийн өглөө өмнөхөөс хоёр дахин их дасгал хийснээ "Twitter"-тээ бичжээ. Учир нь, түүний өгзөг хэтэрхий том санагдах болсон тул илүү ажиллах шаардлагатай байгаа гэнэ.