Холливудын жүжигчин Сильвестер Сталлонед дахин уй гашуу тохиолджээ. Сарын өмнө хүүгээ алдсан түүний төрсөн дүү өнгөрсөн ням гаригт хорт хавдраар нас барсан байна. С.Сталлоне цорын ганц охин дүүтэй байсан нь хэдхэн хоногийн өмнө таалал төгссөн Тони Энн Филити юм. Түүний дүү 48 настай байсан бөгөөд элэг, уушигны хорт хавдраар шаналж байж. Бүсгүй 90 настай ээж Жэки Сталлонегийнхээ гэрт амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг өнгөрүүлжээ. Харин С.Сталлонегийн хүүгийн тухайд тэрээр долдугаар сарын 13-нд Лос-Анжелос дахь гэртээ нас барсан юм. Түүний үхлийн шалтгааныг одоо хүртэл тогтоогоогүй байгаа ч хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болсон гэж хэвлэлүүдээр бичиж буй. Ойр ойрхон тохиолдсон энэ уй гашуугаа давахын тулд жүжигчин хамгийн сүүлд тоглосон “Expendables 2” киноныхоо сурталчилгааны ажилд завгүй зүтгэж байгаа хэмээн ярьжээ.