Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орост суралцаж буй гадаадын оюутнууд ажил эрхлэх боломжтой болов

ОХУ-ын тусгай болон их, дээд сургуулийн өдрийн ангид суралцаж буй оюутнууд ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр хичээлийн бус цагаар ажил эрхлэх боломжтой болжээ.

Тус улсын Холбооны хуульд Оросын мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагч гадаадын иргэн, иргэний харьяалалгүй хүн тус улсад хөдөлмөр эрхлэх журмыг хялбаршуулах хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулаад байгаа бөгөөд энэхүү хуулийг энэ сарын 5-наас эхлэн дагаж мөрдөж буй юм. Энд зааснаар ажил олгогч оюутантай зөвхөн сургуулийн лавлагааг үндэслэн Хөдөлмөрийн гэрээ байгуулах юм байна. Энэхүү гэрээ нь оюутан сургуулиа төгсөх, эсвэл сургуулиасаа гарсан үед дуусгавар болох юм.

Өмнө нь ОХУ-д суралцаж буй гадаадын оюутнууд хичээлийн бус цагаар  зөвхөн сургуулийнхаа харьяа байгууллагад хөдөлмөр эрхлэх боломжтой байсан. Харин бусад байгууллагад ажил хийхийн тулд сургууль болон Цагаачлалын албанаас заавал зөвшөөрөл авдаг байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан