элхий дахинд коронавирусний цар тахал хүрээгээ тэлсээр байна. Сүүлийн 6 долоо хоногийн хугацаанд халдвар авсан өвчтөнүүдийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, 16 сая давсан бол нас барсан хүний тоо 650 мянга давжээ. Энэ тухай ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгдсэн байна.
Коронавирусний цар тахлын нөхцөл байдлыг үнэлэх зорилгоор ДЭМБ Онцгой байдлын хороог энэ долоо хоногт хуралдуулах аж. Коронавирусний халдварт өвчин дэгдэж эхэлсэнтэй холбогдуулан ДЭМБ 1 дүгээр сарын 30-нд онцгой байдал зарласныг Тедрос Аданом Гебрейесус сануулан дурджээ.
“COVID-19” цар тахал дэлхийг өөрчилсөн. Цар тахал хүмүүсийг нэгтгэхийн зэрэгцээ хөндийрүүлсэн нь хүмүүс нөхцөл байдалд эерэг болон сөргөөр хариу үйлдэл үзүүлэх чадвартайг харуулж байна. Бид их зүйлд суралцаж, цаашид ч илүүг сурна. Дэлхий дахин өөрчлөгдсөн хэдий ч коронавирусний халдвартай тэмцэхэд төрийн удирдлага, нийгмийн оролцоо, мэдлэг мэдээлэлтэй байдал болон түүнийг сонсох чадвар зэрэг гол хүчин зүйл урьдын адил шаардагдлагатай байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.