Унц алтны үнэ 1800 ам.доллар буюу 2011 оны сүүлээс хойших дээд түвшинд ойрхон ирээд байна.
Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын тохиолдол 10 сая давж, АНУ, Бразил, Энэтхэг зэрэг улсад тархалт нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ алтны фьючерс үнэ улирлын дүнгээр сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрэхээр байна.
“Citigroup” алтны спот үнийн гурван сарын төлөвөө нэмэгдүүлж, унц нь 1825 ам.доллар хүрнэ гэж тооцоолсон байна. Харин 2021 онд уналт давамгайлна гэж таамаглаж байгаа аж. Цар тахлын улмаас нислэгүүд цуцлагдаж, Холбооны Нөөцийн банк тэргүүтэй Төв банкнууд Мөнгөний бодлогоо зөөллөснөөр алтны үнэ энэ онд 17 орчим хувиар өсөөд байна.
Мягмар гарагийн өглөөний байдлаар алтны үнэ 0.21 хувиар өсөж, унц тутам нь 1784.9 ам.доллар болоод байна.
Эх сурвалж: bloombergtv