Токио хот дахь коронавирусийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар МИАТ ТӨХК-ийн Токио хот дахь Төлөөлөгчийн газраас ирүүлсэн мэдээллийг Та бүхэнд хүргэж байна.
Токио хот дахь коронавирусийн нөхцөл байдал:
2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар Япон улсад коронавирусын халдвараар нийт 9241 хүн халдвар авсан нь тогтоогдож 136 хүн уг өвчнөөр нас бараад байна. Токио хотод 2624 хүн, Осака хотод 1016 хүн буюу хамгийн их халдвар авсан хотууд болоод байна.
Хэрэгжүүлж байгаа арга хэмжээ:
Нарита ОУНБ түүхэнд анх удаа нислэг эрс багассанаас шалтгаалан богино зурвасаа түр хаах шийдвэрийг энэ долоо хоногт гаргасан байна. Япон улсад нэвтэрч байгаа зорчигчдоос PCR-н шинжилгээг авч байгаа ба Нарита ОУНБ-тай ойрхон байрлах зочид буудлууд дүүрч, шинжилгээний хариуг гартал хүлээж байгаа хүмүүсийг багтаах боломжгүйд хүрсний улмаас Терминал 2 дээр цаасан хайрцгаар хана босгон түр байрлуулах арга хэмжээг авч байна.
Япон улсад халдвар авч байгаа хүмүүс дотор 20-30 насны залуучууд их нэмэгдэж байгаа ба хэрхэн халдвар авснаа тодорхойлж чадахгүй байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа аж .