Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
А. Намуунаа : Голомт банкны зүгээс оюутнууддаа олгодог том боломжуудын нэг
Сайн байна уу, Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
- Сайн байна уу, Намайг Намуунаа гэдэг. Би ШУТИС-ийн Мэдээлэл, Холбоо Технологийн Сургуульд Сүлжээний Технологи мэргэжлээр 3 дугаар дамжаанд суралцдаг. Голомт банкны Дижитал мэргэжилтэн өдөрлөгийн “Internship opportunity 2019”-д хамрагдаж байсан.
Internship opportunity хөтөлбөрт хэрхэн хамрагдаж байсан тухайгаа хуваалцаач. Дижитал мэргэжилтэн өдөрлөгийн тухай оюутан залуустаа танилцуулбал?
- Энэхүү хөтөлбөрийг анх сургууль дээр ирсэн танилцуулга болон Голомт банкны Facebook page-ээр мэдээлэл авч байсан. Дижитал мэргэжилтэн өдөрлөгийн Internship Opportunity хөтөлбөрийн гол зорилго нь IT чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусыг ажлын байранд гарахаас өмнө бэлтгэж, туршлагатай боловсон хүчин бий болгох, IT-ийн чиглэлийг танилцуулж оюутнуудад ажлын байраа сонгоход нь туслах явдал юм.
Хөтөлбөрт хэрхэн хамрагдсан вэ? Энэ жилийн тухайд Covid-19 ээс шалтгаалан хөл хориотой байгаа энэ үед хэрхэн бүртгүүлэх, өдөрлөг ямар арга замаар явагдах вэ?
- Хөтөлбөрт хамрагдахын тулд Дижитал мэргэжилтэн өдөрлөгт оролцож дадлага хийх эрхээ олж авдаг. Өмнөх жилүүдийн хувьд танхимын арга хэмжээтэй байсан. Шалгаруулалтад оролцоход оюутны сурлага, гаргасан амжилтаас илүү хандлага буюу soft skill-ийг чухалчилж байгаа санагдсан. Бүх зүйлээ эхнээс нь заалгаад, биеэ дааж судлаад явдаг учраас хэн илүү голч оноотой, илүү олон зүйл мэддэг нь чухал биш харин хэн илүү их хичээл зүтгэлтэй, зөв хандлагатай вэ гэдгийг хардаг. Мөн хөтөлбөрт хамрагдсанаар илүү олон талын ур чадваруудыг нэмж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байсан. Энэ жилийн хувьд хөл хориотой холбогдуулан цахимаар бүртгэлээ явуулахаар болсон. Бүртгэл нь 5-р сарын 29-нд хаагдаж, бүртгүүлсэн хүүхдүүд Zoom аппликейшнээр Голомт банкны мэргэжилтнүүдийн илтгэлийг сонсож шалгаруулалтдаа орох юм.
Хөтөлбөрийн давуу тал юу байсан бэ? Бусад ижил төстэй хөтөлбөрүүдээс юугаараа ялгаатай байсан вэ?
- Бодит орчинд удаан хугацааны турш дадлага хийлгэдэг нь бусад газруудаас ялгагдах давуу тал юм болов уу. Ихэнх үйлдвэрийн дадлагууд 21-30 хоног үргэлжилдэг. Энэ хугацаанд хүссэн хэмжээндээ туршлага хуримтлуулж чадахгүй байх тохиолдол их байдаг. Харин тус хөтөлбөрт хүүхдүүд багадаа 2 сараас 1 жил хүртэлх хугацаанд хамрагдах боломжтой бөгөөд давхар олон сургалтад хамрагддаг.Өнгөрсөн жил мэргэжилтнүүдийн илтгэл маш их урам зориг өгсөн, бас тусгайлан сонирхсон асуултуудаа асууж олон зүйл дээр тодруулга хийж байсан нь энэ хөтөлбөрийн бас нэг давуу тал гэж бодож байна. Энэ жил мөн адил хөтөлбөрт бүртгүүлсэн хүүхдүүдэд мэргэжилтнүүд илтгэл тавьж, сонирхсон асуултуудад хариулт өгөхөөр байгаа.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаараа оюутан залууст ямар боломжууд нээгддэг вэ? Таны хувьд олж авсан боломжууд юу байв?
- Том байгууллагад дадлага хийснээр системтэй ажиллаж сурдаг. Энэ нь төгсөөд ажлын талбарт гарахад маш их туршлага болохоор санагдсан. Миний хувьд IT-ийн салбарт хэрэглэгдэж буй сүүлийн үеийн технологийн чиг хандлага, тэдгээрт мэргэших, биеэ дааж судлах боломжууд нээгдсэн. Голомт банкны зүгээс дадлага хийсэн оюутнууддаа олгодог том боломжуудын нэг бол сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох юм. Мөн хөтөлбөрт хамрагдсанаараа ирээдүйд хийх, хийж болох зүйлсээ илүү нарийн, бодитойгоор мэдэж авсан.
Бусад оюутан залуустаа хандаж юу хэлэх вэ?
- Энэхүү хөтөлбөрийг Голомт банк Монголдоо анхлан нэвтрүүлсэн гэж хэлж болно.Маш олон хүүхэд бүртгүүлдэг ч зарим нь орох боломжгүй болдог. Хэдий хөтөлбөрт тэнцэж чадаагүй ч гэсэн ирэх жил дахиад л боломж гарна гэдгийг хэлмээр байна. Хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд илүү их хичээж дадлагын хугацаандаа хувь хүний хөгжлийн талаас цаг барилт, багаар хамтарч ажиллах чадвараа ахиулах, мэргэжлийн тал дээрээ өөрийгөө илүү сайжруулаарай гэж захимаар байна.
Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье.
- Баярлалаа.
1 Сэтгэгдэл
christloanfunds@gmail.com
Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
2020.12.09