Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1,5 сая доллар хожсон хүмүүсийг казино шүүхэд өгчээ

 Америкийн Атлантик Сити дэх нэгэн казино нь 1,5 сая доллар хожсон 14 үйлчлүүлэгчээ шүүхэд өгчээ. 

Казинод тоглож байсан гярхай хүмүүс баккара тоглоход өгч байсан найман багц хөзрийг холилгүй тарааж байсныг анзаарчихажээ. Ингээд тэд нийтдээ 41 дараалан ялж 1,5 сая долларын хасаа хожжээ. Ингээд азтай 14 хүний ес нь казиногоос гарахдаа 558900 долларын хасааг бэлэн мөнгө болгон сольж амжсан бол үлдсэн хасаануудыг казиногийн ажилтнууд бэлэн мөнгө болгохоос татгалзсан байна.

Улмаар казино ба тоглогч хоорондын боломж тэнцүү байх ёстой атал хөзөр холигдоогүйгээр тоглолтонд орно гэдэг журамд нийцэхгүй болохоор хожлыг тооцхгүй, бүх мөнгөө эргүүлж авна гэж казино эдгээр 14 хүнийг шүүхэд өгсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан