Өнөөдрийн байдлаар Казахстанд шинэ коронавирусийн халдвар авсан 32 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс Алматы хотноо 15, Нур-Султанд 17 хүн илэрчээ. Энэхүү халдвартай холбогдуулан БНКазУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Онцгой байдлын комиссын хуралдаанаас БНКазУ-ын нийслэл Нур-Султан болон Алматы хотноо энэ 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дараах хорио цээрийн дэглэм тогтоох шийдвэр гаргасан байна.
- Тус хотуудад хорио цээрийн дэглэм тогтоож, ариун цэвэр, халдваржуулалтын эсрэг арга хэмжээ авах,
- Хорио цээрийн бүс тогтоох, түүний орох, гарах гарцыг тодорхойлох,
- Хүн амын болон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах,
- Эрүүл мэндийн тусгай байгууллагуудын үйл ажиллагааны тасралтгүй үйл ажиллагааг халдвар авсан, халдвар авсан байж болзошгүй, хорионд орсон гэсэн 3 чиглэлээр хангах,
- Хүн амын хөдөлгөөнийг хязгаарлах үүднээс хотыг газар нутгийг бүсүүдэд хуваах. Чингэхдээ хүн амын амьдрах нөхцөл, хүнсний хангамжийг зохион байгуулахад хамгийн тохиромжтой байдлаар хийх,
- Нийтийн тээврийн хөдөлгөөнийг өдрийн цагаар зогсоох буюу хязгаарлах, шөнийн цагаар бүрэн зогсоох,
- Хүнсний болон эмийн худалдааны бусад бараа материалын зах, худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоох,
- Нийтийн хоолны газруудын ажлын цагийг хязгаарлах,
- “Нэг цонхны үйлчилгээний” цэгүүдийн ажлын цагийг хязгаарлах,
- Хорио цээрийн бүсийн хүн амын 1 хоногийн хүнсний, эмийн болон бусад нэн хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүний хэрэгцээний хэмжээг тогтоох,
- Хорио цээрийн бүсийн төвд хүнсний, эмийн болон бусад нэн хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүний цэгүүдийг тогтоох, чингэхдээ нийтийн тээврийн хөдөлгөөнийг аль болох хязгаарласан байхыг анхаарах,
Мөн БНКазУ-ын Эрүүл мэндийн сайд Е.Биртановын мэдэгдсэнээр өнөөдрөөс эхлэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, өндөр настны болон бусад асрамжийн газарт хорио цээрийн дэглэм тогтоож, эмнэлгийн ажилтнаас бусад хүнийг тус байгууллагад нэвтрэхийг хориглосон байна.