Чөлөөт бөхийн өсвөр үеийн ДАШТ Азербайжан улсын Баку хотын Х.Алиевийн нэрэмжит Спорт, урлагийн цогцолборт болж буй. Тэмцээний эхний өдөр манай дөрвөн бөх дэвжээнд гарсан ч медалийн төлөө барилдаан хийж чадсангүй. Тодруулбал 42 кг-д Ц.Цогбадрах нэгдүгээр тойрогт гүржийн бөх Шмаги Тодүаг 0:2, 7:4, 1:0 онооны харьцаагаар ялж хоёрдугаар тойрогт Казахстаны бөх Айтуган Жанжигитовтай таарч 0:7, 0:1 онооны харьцаагаар дийлдсэн бол 50 кг-д Х.Хишигбат нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Болгарын бөх Димитар Любомиров Ивановыг 9:0, 6:0 онооны харьцаагаар хожиж гуравдугаар тойрогт Гүржийн бөх Георги Лезхаватай таарч 0:1, 1:9 онооны харьцаагаар өвдөг шорооджээ.Харин 58 кг-д зодоглосон Б.Эрдэнэ-Очир нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Ираны бөх Самир Сатар Яваритай барилдаж 2:4, 0:2 онооны харьцаагаар хожигджээ. 69 кг-д барилдсан Б.Цогтбаатарын хувьд мөн л нэгдүгээр тойрогт украиний бөх Сергей Драмарецкитэй таарч 0:4, 0:8 онооны харьцаагаар өвдөг шороодож дагах барилдаанд Киргизийн бөх Нарбек Изабековд 6:6, 0:5, 1:6 онооны харьцаагаар ялагджээ. Өнөөдөр манай дөрвөн тамирчин дэвжээнд гарна.