Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэлэнгэ аймагт бага оврын агаарын хөлгийн хөөрч буух зурвас байгуулна

ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны дарга Э.Энхзориг, НБУГ-ын Дотоод хяналтын тасгийн ахлах мэргэжилтэн И.Амарсанаа нар Сэлэнгэ аймагт ажиллаад ирлээ. Тэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос зүүн зүгт 7 км зайд, 8 дугаар багийн нутаг дэвсгэрт бага оврын агаарын хөлөгт зориулагдсан хөөрч буух зурвасыг байгуулах, хашаа хамгаалалт барих ажилд газар дээр нь очиж мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч, тус аймгийн удирдлагуудтай уулзаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор батлагдсан “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ИНЕГ-ын даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн А/677 тоот тушаалаар батлагдсан “Ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, ЗТХ-ийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр орон нутгийн Засаг дарга нартай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил болон ЗДТГ-ын бусад албаны хүмүүстэй Ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, бага оврын агаарын хөлгийн хөөрч буух зурвас, хашаа хамгаалалт барьж байгуулах, нисэхийн мэдээллийн ажилтан бэлтгэх, ажлын байр бий болгохоос гадна бусад шаардлагатай хөрөнгийг тухайн аймаг, орон нутгийн төсөвт суулгах нь зүйтэй гэсэн суудлыг харилцан тохиролцлоо.

Сэлэнгэ аймагт бага оврын агаарын хөлгийн хөөрч буух зурвас байгуулагдсанаар эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэх, эрэн хайх, авран туслах нислэгийн үйл ажиллагаа, ойн хортон шавьжтай тэмцэх, байгаль орчин хамгаалал, хилийн эргүүл, зорчигч, ачаа шуудан тээврийн нислэгийг эхлүүлэхээс гадна хилийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан