Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ICAO-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга нисэхийн сургалтын шинэчлэл хийхийг уриалав

Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-ын “Global Aviation Training Office” сургалтын байгууллагаас “6TH GLOBAL AVIATION TRAINING & TRAINAIR PLUS SYMPOSIUM”-ыг 12 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо зохион байгуулж байна.

Симпозиумын хөтөлбөрийн дагуу ICAO-ийн “TRAINAIR PLUS” хөтөлбөрийн гишүүн улс орны удирдах зөвлөлийн хурал давхар зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 15 улсын удирдах зөвлөлд Монгол Улсын ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төв гишүүнээр оролцдог юм. Тус симпозиумд Нисэхийн сургалтын төвийн бүсийн дадлагажуурын нисгэгч мэргэжилтэн С.Бадрал оролцож байна.

Хурлаар 2020 оны төсөв, “GAT”-ийн хэрэгжүүлэх бодлого тодорхойлох, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх, гишүүн байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, сургалтын байгууллагын боловсруулах стандартчилагдсан багц сургалтын хөтөлбөрийг нэмэгдүүлэх, хөтөлбөр солилцох, гишүүн байгууллагын хураамжийн тогтолцоог шинэ шатанд гаргах, дараагийн удирдах зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулах журам, авч хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээнүүдийг тус тус хэлэлцэж байгаа юм.

ICAO-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Фан Лю 6-р хурал оролцогсдод хандаж гаргасан уриалгадаа нисэхийн сургалтын шинэчлэлт хийхийг уриалаад ICAO стандарт гаргагчийн хувьд инновацийг бүх хэлбэрээр боловсруулж, улс үндэстэн хоорондын агаарын тээврийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт, эдийн засгийн өсөлтийн хүчирхэг болгосон харилцаа холбоог хангах ёстой. 21 дүгээр зууны агаарын тээврийн болон зорчигч тээврийн ачааллыг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх нь маш чухал. Бид энэхүү өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээнд нийцсэн нисэхийн сургалтын оновчтой шийдлийг гаргах боломжийг олгох үүднээс шинэ, шинэлэг технологийн чиг хандлагыг тодорхойлох нь нэн чухал байна хэмээн онцолжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан