Хөшигийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежментийг Япон, Монголын хамтарсан “Нью интернэшнл эйрпорт” компанид 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх концессийн гэрээгээр хүлээлгэн өглөө.
Ингэснээр Азидаа нисэх буудлын үйлчилгээгээр тэргүүлэгч Япон улсын менежмент, үйлчилгээний соёлыг өндөр түвшинд нэвтрүүлэх, нислэгийн урсгал, зорчигчдыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой бөгөөд Концесс эзэмшигчид гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор өөрийн хөрөнгөөр бэлтгэл ажлаа ханган шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Мөн Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлыг холбосон,
32,2 км урт, асфальтбетон хучилттай, хоёр урсгал зургаан эгнээ зорчих хэсэгтэй, олон улсын стандартад нийцсэн манай улсын анхны хурдны зам ашиглалтад орлоо.