Агаарын тээвэрлэгч МИАТ, Хүннү эйр, Аэромонголиа компаниуд парк шинэчлэлт хийж, “Бойнг 737-800”, “EMBRAER” маягийн агаарын хөлгүүдээр хүчин чадлаа нэмэгдүүлэн, манай улсад хамгийн ойр далай болон далайн боомт хотууд болох БНХАУ-ын Бэйдайхө, Тяньжин хотууд руу шинээр нисч эхлэв.
Мөн 2014 оноос үйл ажиллагаагаа тодорхой бус хугацаагаар түр зогсоогоод байсан “Изинис Эйрвэйз” авиа компани үйл ажиллагаагаа дахин сэргээж, Азийн бусад орнуудыг дэлхийтэй холбох цэг, эдийн засгийн төв болсон Хонконг руу хуваарьт нислэг үйлдэж эхэллээ.
Түүнчлэн Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, “Монголиан Эйрвэйз карго” компани “Бойнг 737” маягийн агаарын хөлгээр ачаа, тээврийн үйлчилгээнд нисч эхэлснээр манай улс Дундаж Азийн орнуудаас эко жимс, бусад шуурхай болон онцгой захиалгат бараа, ачаа тээврийг богино хугацаанд тээвэрлэн гүйцэтгэхээс гадна гадаад орнууд руу мах, махан бүтэгдэхүүн, ноос, ноолуур болон газрын ховор металл зэрэг экспортын голлох бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэхээс гадна уул уурхайн тоног, төхөөрөмж, овор ихтэй бараа, онцгой ачааг тээх боломжтой боллоо.