Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НОГДОЛ АШИГТАЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ 5 АСУУЛТ, ХАРИУЛТ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК анх удаа ногдол ашиг хуваарилахаар болсонтой холбогдуулан ээлжит хэвлэлийн бага хурлаа зохион байгууллаа.  Өнөөдрийн хэвлэлийн хуралд тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ҮЦТХТ-ийн Гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа нар оролцож мэдээлэл өглөө.

Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн систем рүү 150 мянган иргэн хандаж, 1072 хувьцаатай холбоотой мэдээлэл лавлагаа авчээ. Системд нийт 80 мянган иргэн бүртгүүлж, 63 мянган иргэн ногдол ашгийн хэмжээгээ шалгасан байна. 

Миний хувьцааны тоо ширхэг хэд байна вэ?

Ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор ЕТТ нэгдсэн бүртгэлийн аппликейшнээр дамжуулан иргэдэд албан ёсны мэдээлэл хүргэнэ. Уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, ЭТТ компанитай холбогдох, санал асуулгад оролцох боломжтой болох юм.

Нас барсан хүний хувьцааг өвлөж авч болох уу?

ЭТТ компанийн 1072 хувьцаа дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсны дараа Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэнэ. Харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны  хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авна.

Хувьцааны тоо ширхэг яагаад зөрүүтэй байна вэ? 

  • 1068ш хувьцаатай бол-2011 онд эрүүл мэндийн даатгалын  8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 9 хувьцаа хасагдсан.
  • 964ш хувьцаатай бол- Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 100,142 төгрөг авсан бөгөөд 108 ширхэг хувьцаа хасагдсан.
  • 857ш хувьцаатай бол- Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 200,284 төгрөг авсан бөгөөд 215 ширхэг хувьцаа хасагдсан.
  • 750ш хувьцаатай бол- Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300,426 төгрөг авсан бөгөөд 322 ширхэг хувьцаа хасагдсан.
  • 527ш хувьцаатай бол- 2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500,000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 545ш хувьцаа хасагдсан.
  • 544ш хувьцаатай бол-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491,960 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 528ш хувьцаа хасагдсан.
  • 536ш хувьцаатай бол- 2011/03/11-2012/04/11 хооронд нас барсан, Монгол улсын харъяатаас гарсан иргэдэд хамаарна. 

Ногдол ашиг хэзээ хэдэн төгрөг өгөх вэ?

Ногдол ашгийг 2020 оны 05-р сарын 01-ний өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгоно. Ногдол ашгийг тухайн иргэний банкны идэвхитэй дансанд нь шилжүүлэн олгоно. Ингэхдээ иргэн өөрийн хувьцааны данс нээлгэсэн брокерийн компанидаа хандан хүсэлтээ гаргаж, ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулан бүртгүүлнэ. Энэ бүртгүүлсэн дансанд ногдол ашиг 2020 оны 5 дугаар сарын 1-нээс хойш орно.

Дансаа хаана, яаж нээлгэх вэ?

Өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа энэ үед иргэд гадуур гарах шаардлагагүйгээр онлайнаар данс нээлгэх боломжтой болсон. Одоогоор 11 брокерийн компани онлайнаар дансаа нээж байна.

Ногдол ашигтай холбоотой мэдээллийг компанийн вэб сайт/www.ett.mn/, пэйж хуудас, Эрдэнэс-Тавантолгой апликейшн, 1072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай утас гэсэн зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах шаардлагатай. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан