Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэлли Берриг Францад зорчуулах аюултай

Жүжигчин Хэлли Берриг  Францад ирвэл Диана гүнжид тохиолдсон шиг зүйл хүлээж байгаа гэж өмгөөлөгч Габриэл Аурби мэдэгдсэн байна. Хэргийн гол нь түүнийг папарациуд мөрдөөд амар заяа үзүүлэхгүй байж мэдэх юм.  1997 онд гүнж Дианаг  папарациуд дагаж мөрдсөний улмаас тэрээр автомашины осолд орж, нас барсан билээ. Гэхдээ   жүжигчин Хэлли папарациудаас өөрийгөө  сайн хамгаалж чадна гэж бодож байгаа юм байна. Уг нь, Францын хуулиар бол хэн нэг нь өөрөө хүсэхгүй байгаа бол олны өмнө гарсан ч зургийг нь авч  болохгүй гэсэн хууль байдаг юм байна. Папарациуд энэ хуулийг зөрчвөл  их хэмжээний мөнгөн торгууль төлдөг бөгөөд алдартнуудын тайван байдлыг алдагдуулсан гэж үзвэл эрүүгийн хариуцлага тооцдог аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан