Хөдөлмөрийн баатар, Их аварга Д.Дагвадорж онц ноцтой тахлын үед хэрэглэх 400 ширхэг битүү хувцас ЭМЯ-нд бэлэглэхээр болсноо хэдхэн хоногийн өмнө өөрийн цахим хуудсаараа дамжуулан дуулгасан.
Тодруулбал, “Аса чадлаараа л гүйлээ. Олон улсын чанарт нийцсэн онц ноцтой тахлын үед хэрэглэх битүү хувцас 400 ширхэг бэлдлээ. Энэхүү битүү хувцсыг эрүүл мэндийн яаманд өгөхөөр боллоо. Хэрэгтэй газартаа үтэр түргэн хүргэж өгөөрэй. Иргэний үүргээ биелүүлэх эх орноо гэх сэтгэл гэгэлзээд сайхан байна аа” гэсэн байсан юм. Тэгвэл тэрээр өнөөдөр мөн л цахим хуудсаараа дамжуулан баярт мэдээг дуулгалаа.
Тэрбээр “МИАТ Компанийн Япон дахь ерөнхий менежер Baterdene Erdenebat аэропорт менежер Amaraa Dawaatseren туслах Болороо дүүдээ баярлалаа. Сараа сайдаа юмаа аваарай. Иргэн бүр үүргээ ухамсарлаж гамшигт тахлын эсрэг нягтарч нэгдэн аюулт өвчнийг даван туулан эх орон элгэн саднаа хайрлан хамгаалъя. Үйлс бүхэн нь сайхан. Үг бүхэн нь билэгдэлтэй. Сайхан намуухан шинэлээрэй” гэжээ.