Монголын Аялал Жуулчлалын Холбооноос анх удаагаа санаачлан АНУ-н Лос Анжелес хотод 2020 оны 02 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “LOS ANGELES TRAVEL AND ADVENTURE SHOW”-2020 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголын Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээс бүрдсэн төлөөллүүдийн хамт нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож байна.
Жил бүр АНУ -ын Калифорни мужаас нийт 60 мянга гаруй хүмүүс ирж оролцдог тус үзэсгэлэнд БОАЖЯ, ГХЯ, Монгол улсаас Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар, АЖХТөв ТӨҮГ -ын дэмжлэгтэйгээр Монголын Аялал жуулалын тур операторууд болох Birga Tours, Begmon Tours, EyeLand Tour, Ger To Ger, Jiguur LLC, Juulchin Tourism Corporations of Mongolia , Zendmen Travel болон Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХК тус тус оролцож байна.
Үзэсгэлэнгийн эхний өдөр “Destination Theater” тайзнаа “ Mongolia is Asia’s National Park” сэдвийн хүрээнд МАЖХолбооны УЗ гишүүн Д.Амартүвшин, Ger to Ger компанийн захирал Zanjin Fromer нар 30 минутын илтгэл танилцуулгыг амжилттай хийж оролцоо.
Хоёр өдрийн турш зохиогдох тус үзэсгэлэнд Ч.Содтуяа захиралтай Азийн Модел Агентлагийн бяцхан загвар өмсөгчид Монгол үндэсний хувцсаараа загварын шоу үзүүлэн, Монгол ардын бүжиг, морин хуурын үзүүлбэрээр ардын урлагийн тоглолтыг өргөн барьж оролцож байна.
Монголын талбайн тохижилтод Б.Цэдэвдорж захиралтай Лос Анжелес хот дахь Монголчуудын холбоо, Хүннү Арт Галлерейгийн хамт олон дэмжин оролцож байна.
Лос Анжелес Хот