Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сингапурт халдвар авсан иргэдээс хамгийн настай нь 75 настай, хамгийн залуу нь 6 сартай нярай байна

Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусын тохиолдол 3 хүнээр нэмэгдэж нийт 43 хүн халдвар авсан нь нотлогдоод байна. Тэдгээрийн 21 нь Сингапур иргэд байна. Халдвар авсан иргэдээс насны хувьд хамгийн хөгшин настай нь 75 настай, хамгийн залуу нь 6 сартай нярай байна.
Бүгд Найрамдах Сингапур Улс шинэ төрлийн коронавирусын тархалттай холбогдуулан Ажлын хэсэг байгуулж, Эрүүл мэндийн сайд, Үндэсний хөгжлийн сайд нар ахлав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мөн Засгийн газрын бусад гишүүд багтан ажиллаж байна.


2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс Өвчний дэгдэлтийн хариу урвалын системийн байдлын хэмжээ (Disease Outbreak Response System Condition-DORSCON Level) – УЛБАР ШАР түвшинд шилжив /өвчин эрчимтэй тархаж буйг илэрхийлсэн түвшин/.
Бүгд Найрамдах Сингапур Улсын хувьд тархалтын гинжин холбоог нарийвчлан шалгах ажилд гол анхаарлыг хандуулж байна. Ингэснээр цаашдын тархалтыг таслан зогсоох арга хэмжээг авахаар зорин ажиллаж байна. Одоогоор боловсролын байгууллагууд хэвийн ажиллаж байгаа хэдий ч аливаа төрлийн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглов.
Элчин сайд Т.Лхагвадорж 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яаманд тус улсад оршин сууж буй гадаад улсын иргэдэд чиглэсэн арга хэмжээний талаар хэлэлцэх зорилгоор албан уулзалт хийхээр тогтов. Сингапур дахь Дипломат корпусын тэргүүний хувьд бусад Элчин сайд нарыг төлөөлж зохион байгуулж буй арга хэмжээнд тус улсад хамгийн ихээр иргэд нь оршин суудаг бусад 9 улсын Элчин сайд нартай хамтран оролцохоор болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан