Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Хүрэлцээгүй оюутны дотуур байрны ханш жил бүр өссөөр л...
Монголдоо томоохонд тооцогдох төрийн өмчийн их сургуулиудын дотуур байрны үнэ 250-300 мянган төгрөг болж нэмэгджээ. Өнгөрсөн жилийн сүр дуулиантайхан хийсэн жагсаалын ачаар ганцхан МУИС-ийн дотуур байрны төлбөр хэвээр үлдэж. Төлбөрийн хажуугаар хүрэлцээний асуудал хөндөгдөж буй энэ үед улсын хөрөнгөөр баригдаж буй “1000 оюутны байр”-ны “Б” корпус хичээлийн шинэ жилээс урьтаж, үүдээ нээхээр болсон чихэнд чимэгтэй мэдээ сонстох нь тэр. Бүр хүүхдүүдээ бүртгэж эхэлсэн гэх. Холбогдох хүмүүстэй нь уулзахаар очтол барилга хариуцсан компанийн нярав нь, “Юун есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгах, огт амжихгүй. Харин энэ ондоо багтааж дуусгах санаа байна.
Сонгууль, шинэ засаг бүрэлдэж тогтох гэж мунгинасаар байгаад хөрөнгө мөнгөний асуудлаа олигтойхон шиг шийдэж өгөөгүй. Эртхэн шийдээд өгсөн бол есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулах байлаа” гэсэн хариулт өгөв. Тэгэхээр оюутнууд маань хичээлийнхээ шинэ жилтэй зэрэгцээд шинэ байранд тухална гэдэг үлгэр болох нь. Гэсэн ч хэвийн ажиллах дотуур байрнуудын талаар мэдээлэл хүргэхийг зорилоо.
Ингээд төрийн өмчийн их сургуулиудын дотуур байр хариуцсан хүмүүстэй нь холбогдож дараахь тодруулгыг авлаа.
Д.Нямбаяр: Оюутнуудаа ирэх даваа гарагаас дотуур байранд оруулна
/МУИС –ийн оюутны холбооны тэргүүн/
-Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. МУИС –ийн оюутнууд дотуур байрандаа хэзээнээс орох боломжтой вэ?
-Орон нутгийн оюутнууд эхнээсээ хотод ирчихжээ. Манай сургууль оюутнуудаа энэ сарын 25-наас бүртгэнэ. Бүртгэлтэй нь хамт манай холбооныхон дотуур байранд орох өргөдлийг нь хүлээж авах юм. Өгсөн өргөдлийнх нь дагуу энэ 27, 28-нд дотуур байранд нь оруулна.
-Засварын ажил нь хэдэн хувьтай явж байгаа юм бол. Хэдийд дуусах вэ?
-Манай оюутны холбоо өнгөрсөн долоо хоногт сургуулийнхаа харьяа бүх дотуур байраар явж засварын ажилтай нь танилцсан. Ерөнхийдөө дуусах шатандаа орсон байна билээ. Энэ сарын 25 гээд дуусгаж өгнө гэсэн.
-Танай сургуулийн дотуур байрны төлбөр нэмэгдээгүй гэсэн байх аа?
-Тийм ээ. 250 мянган төгрөг хэвээрээ байгаа.
-Ингэхэд нэг өрөөнд хэдэн оюутан амьдарна гэж төлөвлөсөн бэ? Арай төлбөрөө нэмээгүй гээд стандартаа барьж ажиллахгүй юм биш биз?
-Олон улсын стандарттай зэрэгцэнэ гэвэл манай улсад шаардлагыг нь хангах нэг ч дотуур байр байхгүй. Гэхдээ бидний зүгээс сургуулийнхаа захиргаа болон дотуур байрны зохион байгуулагч нягт хамтарч ажилладаг. Нэг өрөөнд дөрвөн хүүхэд амьдарна гэсэн шаардлага тавьж байгаа. Мөн хувь хүмүүс дотуур байранд амьдардаг, өөр сургуулийн оюутан авдаг асуудалтай тэмцэж ажиллах болно.
-Нэг өрөөнд дөрвөн хүүхэд амьдарна гэхээр хэдэн оюутан дотуур байранд орох боломжтой гэсэн үг вэ?
-Нийт оюутны тоотойгоо харьцуулбал бага тоо гарна л даа. Өнгөрсөн жил 1200 оюутан авч байсан.Энэ жил оюутнуудынхаа тохь тухыг бодоод 1000 орчим оюутан авахаар болсон.
-С.Төмөр-Очир ректор салбарын сайддаа оюутны сургалтын төлбөр нэмсэн тухайгаа хэлэхдээ оюутны холбоотойгоо тохирсон гэж байсан. Та нарын хувьд төлбөр нэмэх асуудлыг эсэргүүцээгүй хэрэг үү?
-Удирдах зөвлөлийн хурлаар оюутны сургалтын төлбөр, дотуур байрны асуудал хурцаар хөндөгдсөн. Энэ талаар удирдлагуудтайгаа нэлээд ширүүн маргалдсан. Гэхдээ 30-60 хүртэлх хувиар нэмэх шийдвэр бидний хувьд эцсийн шийд биш. Энэ талаар дахин ярилцана.
У.Очирсүрэн: Удирдах зөвлөлөөс дотуур байрны төлбөр нэмэх шийд гаргасан
/МУБИС-ийн оюутны холбооны тэргүүн/
-Танай сургууль хэзээнээс оюутнуудаа дотуур байранд нь оруулж эхлэх вэ?
-Энэ сарын 26, 27 –ноос оруулахаар болсон.
-Төлбөр нь нэмэгдсэн үү?
-Өнгөрсөн жил дотуур байрны төлбөр 220 мянган төгрөг байсан. Удирдах зөвлөл хуралдаад сургалтын болон дотуур байрны төлбөрийг нэмэх шийд гаргасан. Гэхдээ эцсийн шийдвэр хараахан гараагүй учир тоог нь хэлж болохгүй байна. Ер нь, дотуур байрны төлбөр нэмэгдэнэ.
-Хэдэн оюутан хамрагдах боломжтой билээ?
-Манай сургууль дөрвөн оюутны байртай. Үүндээ 1600 гаруй оюутан хүлээн авах боломжтой.
Б. Бат-Эрдэнэ: Оюутнууд ирэх сарын 5-нд дотуур байрандаа орж эхэлнэ
/СУИС –ийн Эдийн засаг, нийгмийн хөгжил хариуцсан дэд захирал/
-Танай сургууль сургалтын төлбөрөө нэмнэ гэж байсан. Дотуур байрных ч гэсэн нэмэгдэх үү?
-Өнгөрсөн жил 300 мянган төгрөг авч байсан. Энэ жил ч мөн ялгаагүй ийм хэмжээний төлбөртэйгөөр оюутнуудаа байранд нь суулгана.
-Засварын ажил хэдэн хувьтай явна вэ?
-Энэ долоо хоногт дуусчихна.
-Хэзээнээс оюутнуудыг байранд нь оруулах вэ?
-Оюутнуудаа бүртгэж дуусаад хичээлийн шинэ жил эхэлсний дараа есдүгээр сарын 5, 6 –наас байранд нь оруулах байх.
Б. Сайнсанаа: Засвар цагтаа дуусахгүй бол оюутнууд хүлээх л болох нь
/ШУТИС –ийн Оюутны зөвлөлийн дарга/
-Танай сургууль дотуур байранд хамрагдах хүсэлтэй оюутнуудаа бүртгэж эхэлсэн гэсэн байх аа. Хэзээнээс байранд нь оруулахаар төлөвлөсөн байгаа вэ?
-Өнгөрсөн долоо хоногоос бүртгэж эхэлсэн. Манай сургуулийн хичээлийн шинэ жил бусдаас эрт эхэлдэг. Тиймээс бүртгэлээ эрт явуулдаг юм. Энэ сарын 27-нд хичээл эхлэх учир орон нутгийн оюутнуудаа өмнө нь байранд оруулах төлөвлөгөөтэй байгаа.
-Тэгэхээр байрнуудын урсгал засварын ажил дууссан гэсэн үг үү?
-Энэ жил зургаан дотуур байрандаа томоохон хэмжээний засвар хийгээгүй. Жижиг, сажиг засвар л хийгдсэн. Ерөнхийдөө засвар нь дуусч байгаа. Гэхдээ зарим байрны засвар товлосон цагтаа дуусахгүй байж мэднэ. Оюутнууд маань нэг, хоёр хоног хүлээж магадгүй.
-Өнгөрсөн жил дотуур байрныхаа үнийг нэмээгүй байх аа. Энэ жил ч гэсэн нэмэхгүй гэж найдаж болох уу?
-Өнгөрсөн долоо хоногт манай сургуулийн удирдах зөвлөл хуралдсан. Хурлаар сургалтын төлбөр болон дотуур байрны асуудлыг хэлэлцсэн. Өнгөрсөн жил дотуур байр хэдэн өрөөтэйгөөсөө шалтгаалаад 180-210 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Энэ жил ойролцоогоор 100 мянган төгрөгөөр нэмэгдэх болов уу. Бидний зүгээс сургуулийн удирдлагатайгаа үнийг нь бууруулах талаар ярилцаж байна. Эцсийн шийд гараагүй л байгаа.
-Дотуур байрны үнэ ханш жил бүр л нэмэгддэг. Гэвч үнэндээ дүйцсэн байранд оюутнууд амьдарч чаддаггүй?
-Нэг өрөө байранд хэдэн оюутан суух, гал тогоо, ариун цэврийн өрөөний метр кв ямар байх ёстойг заасан МОХ-ны дүрэм бий. Бид энэ дүрмийн дагуу тогтмол байрандаа хяналт тавьж ажилладаг.
-Тэгвэл хэдэн оюутан хамрагдах боломжтой байгаа вэ?
-Ихэнхдээ хөдөөний оюутнуудыг оруулахаар төлөвлөсөн. Нэг, хоёрдугаар курсийн оюутнууд эмчийн үзлэгт ороод тэнцвэл байрандаа шууд орох боломжтой. Гурав, дөрөвдүгээр курсийн оюутнуудыг шалгуур тавьж оруулдаг. Энэ жил 1200 гаруй оюутан дотуур байранд орно.
-Ингэхэд ямар шалгуур давсан оюутнуудыг дотуур байранд суулгадаг юм?
-Өнгөрсөн жил амьдарч байсан оюутнуудын байрны бүртгэлийг харна. Сурлага, сахилга бат, хэрэг зөрчил гаргаж байсан эсэх нь шалгуур үзүүлэлтэд ордог. Мөн дотуур байранд орсны дараа эхний улирлын дүн өндөр байх шаардлагатай байдаг юм.
С.Бямбасүрэн: 500 мянган төгрөг оюутнуудад тийм ч их мөнгө биш
/“1000 оюутны байр”-ны захирал/
-Танай байрны засварын ажил ид дундаа явж байгаа юм байна. Хэзээ дуусах вэ?
-Тийм ээ. Ерөнхийдөө 25 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
-Оюутнуудаа хэзээнээс хүлээж авах вэ, Бүртгэл хэзээ эхлэх вэ?
-Энэ сарын 27 –ноос оруулна. Бүртгүүлэхдээ сургуулиасаа тодорхойлолт авч ирээд манайхтай гэрээ байгуулдаг юм. Энэ жил 500 –гаад оюутан хүлээн авна.
-Үнэ ханшийн хувьд?
-Өнгөрсөн жил 400 мянган төгрөг байсан. Энэ жил бүрэн засвар хийж, дотроо бие засах газартай болгосон гээд тохь тухтай байлгахад нь анхаарал хандуулсан. Тиймээс 500 мянган төгрөгийн ханш тогтоогоод байгаа.
-500 мянга гэхээр оюутнуудад хэтэрхий үнэтэй биш үү?
-Манай байрны нэг өрөө нь 21 метр кв –ын хэмжээтэй. Халуун хүйтэн, бохир цэвэр усны гээд бүх асуудлыг нь шийдсэн болохоор тийм ч үнэтэй биш.
Энэ жил 140 орчим мянган оюутан суралцана гэсэн тоо баримт бий. Үүний 40-50 мянга нь орон нутгийнх гэж байгаа. Оюутнуудаа хүлээж авахад бэлэн болоод буй 43 дотуур байранд тэдний 14 мянга гаруй нь хуваагдаж сууна гэхээр үлдсэн 36 мянга нь хажуу өрөө эсвэл хамаатан садныдаа амьдрах сонголт үлдэж байна. Хажуу өрөө хөлслүүлнэ гэсэн зарын дагуу холбогдож, үнэ ханшийг нь сонирхлоо. Үнэ нь байршлаасаа шалтгаалаад янз бүр байв. Төмөр замд хажуу өрөөний сарын төлбөр нэг хүн 250 мянга, хоёр хүн нь 270 мянга, гурван хүн 300 мянган төгрөг гэж байсан бол Нисэхэд хажуу өрөө сарын 180 мянган төгрөгийн үнэтэй байлаа.
Харин 13 дугаар хороололд байрлалтай байрны хажуу өрөөний сарын төлбөр 1-2 эмэгтэйд 300 мянга төгрөг гэж байна. Харамсалтай нь, төлбөрөө жилээр нь авна гэсэн хатуу болзолтой.
Ямартай ч үнэ ханшийн хувьд иймэрхүү л байв.
Орон нутгаас ирэх 36 мянган оюутан хаана амьдрах вэ

Б.Лхагвадорж
0 Сэтгэгдэл