Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ Хятадтай харилцах төмөр замын хөдөлгөөнөө зогсоож байна

Москва хотод Засгийн газрын байранд ОХУ-д титэм вирус нэвтрэх, дэгдэхээс урьдчилан сэргийлэх шуурхай штабын хурал болжээ. 

Шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс сэргийлэхийн тулд ОХУ нь нэгдүгээр сарын 31-ний өдрөөс Хятадтай харилцдаг төмөр замын хөдөлгөөнөө түр зогсооно гэж ТАСС мэдээлээ.

ОХУ-ын Шадар сайд Татьяна Голиковагийн хэлснээр төмөр замын холболт 31-ний өдөр Москвагийн цагаар 00:00 цагаас эхлэн зогсох юм. Харин долоо хоногт хоёр удаа явдаг Москва-Бээжин, Бээжин-Москва чиглэлийн галт тэрэгний хуваарийг хэвээр үлдээжээ.Энэ штабын тэргүүн, дэд сайд Татьяан Голиковагийн мэдэгдсэнээр Орос улс халдвараас сэргийлэхийн тулд нэмэлт арга хэмжээнүүд авахаар болсон байна. 

Мөн эрүүл ахуйн хяналт шалгалтан дор Хятадаас иргэдээ оруулахын дээр Хятадын иргэд эх орон руугаа буцах боломжийг хангаж өгөхөөр болжээ.

ОХУ-д суралцдаг, одоогоор эх орондоо буцсан  Хятад оюутнуудад амралтыг гуравдугаар сарын нэгэн хүртэл сунгасан талаар мэдээлэл хүргэхийг Оросын их дээд сургуулиудад уриалжээ. 

Ойрын өдрүүдэд Оросын Тээврийн яам болон Гадаад хэргийн яам БНХАУ дахь Оросын иргэдийн тоог гаргаад, эргүүлэн авчирахаар төлөвлөж байгаа аж. Үүний дараа Хятадтай харилцах агаарын харилцаанд өөрчлөлт оруулах эсэх талаар шийдвэр гаргах юм байна.

Тэрчлэн Алс Дорнодод бүсэд вирус тархахаас сэргийлэхийн тулд Хятадтай хиллэдэг Амурын бүс, Еврей автономит муж, Хабаровск, Приморский, Забайкаль мужийн хуурай замын хилийг хаалаа.

Түүнчлэн Оросын их дээд сургуулиудад суралцдаг хятад оюутнуудын өвлийн амралтыг 3-р сарын 1 хүртэл сунгах санал гаргажээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан