Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сенсаци гэж жинхэнэ энэ л байж дээ

1990-ээд онд олон нийтийн сонирхлоор наадсан жигтэй vйл явдал дvvрэн байлаа. Энэ vед шидтэнvvд хийгээд залилан мэхлэгчид ч тоогоо алдсан. Хойд хєршид л гэхэд ховсчин Кашпировский, Чумак, хана бємбєрдєж дохио єгдєг хий vзэгдэл “Барабашка” гээд эргээд бодоход инээд хvрэм юм их. Орой болохоор Кашпировский телевизээр ховсдож, олон мянган хvнийг зэрэг эмчлэхийг бvгд л ангайтлаа vзнэ. Үхэр долоочихсон мэт халимагтай тэр орос эрийн нэг хоёрын гурав гэхийг 200 сая Зєвлєлтийн иргэн хоёр сая хvрэхтэй vгvйтэй бид их л тоож байв.

Телевизийн дэлгэцнээс ус цэнэглэж ямар ч євчин анагаадаг Чумак гэх эрийг 30-аас дээш насныхан сайн санаж байгаа. Хожим Кашпировский ОХУ-ын тєрийн ДУМ-ын гишvvн болж, Нью-Иоркт харш худалдаж автлаа хєлжсєн гэх мэдээ байсан. Харин Чумак нь хувийн дээд сургууль байгуулж єнєє л энергиэ ярьж олон мянган оюутны тєлбєрєєр хангалуун амьдардаг болсон гэсэн.
Манайд гэхэд Ерєнхийлєгчийн дэргэд vзмэрч гээд хvрэн дээлтэй нэг нєхєр гараад ирснийг уншигчид маань санаж байгаа биз. Тэгэхэд Монгол телевизийн дарга сэтгvvлч Ц.Тєрмандах байсан. Харин нөгөө хvрэн дээлт гээд байгаа vзмэрч Ч.Дашцэрэнгийн тухай нэвтрvvлгийг хийж байсан хүн нь Олон улсын сэтгvvлч Г.Жаргалсайхан байлаа. Г.Жаргалсайхан сэтгүүлчийг амьд сэрүүн цагт нь уулзаж дөрөвдүгээр сарын нэгэний дугаартаа ярилцлага явч байсан юм. Тэгэхэд 90 оны тухай жигтэй явдлуудыг ийн ярьж билээ.
-Нэг єдєр дарга “Жагаа /парик хэмээх Жагаа/ чамайг Ерєнхий сайд уулзъя гэж байна” гэв. Ерєнхий сайд гээд байгаа нь Д.Бямбасvрэн гуай. Д.Бямбасvрэн тэгэхэд Жаргалсайханд юу гэж хэлснийг одоогийн арван жилийн хvvхэд сонсоод элэг нь хєших биз. Юу вэ гэвэл “За Жаргалсайхан, манай Ерєнхийлєгчийн Тамгын газарт харь “Ромбу” гаригтай холбоо барьдаг Ч.Дашцэрэн гэдэг хvн ирлээ. Тэр хvн манай улсын хувь заяаг шийдэх магадлалтай. Гурав хоногийн дараа Богд уулан дээрээс харь гаригийнхантай холбоо барина. Тvvнтэй уулз” гэсэн аж. Энэ тухай сэтгvvлч Г.Жаргалсайхан:
-Тэгэхэд би юун харь гариг билээ гэж их гайхсан. Ерєнхий сайд хэлсэн болохоор техник хэрэгслээ аваад тєв шуудангийн урд талын хуучин Содном даргынх байсан байранд єнєєх айлд орлоо. Тэгсэн чинь нэг дээлтэй хvн сууж байна. “Танин мэдэхvйн “Тулах цэг” нэвтрvvлгээс явж байна. Та одоо харь гаригийнхантай холбоо барих гэж байна уу” гэхэд “Тийм ээ, намайг маргааш єглєє долоон цагт холбоонд ор гэсэн” гэлээ. Холбоо тогтоох єглєє нь би зургаан цагт очлоо. Машиндаа суугаад хєдлєх гэтэл нєгєє хvрэн дээлтэй хvн “Жаргалсайхаан, цай авна шvv, холбоонд орохоор ам их цангадаг юм” гэж байна. Тэгэхээр нь гурван халуун сав цай авчихлаа. Миний нєгєє том сэтгvvлч єнгєрсєн, “УАЗ-469”-ийн хонины хонхорт гурван сав цайгаа тэврээд суулаа. Бид хэд Зайсан толгой єнгєрєєд жаахан явж байтал “За, намайг холбоонд ор гээд дуудаж байна” гээд нєгєє дээлтэй ах буугаад уул єєд гvйлээ. Намайг “Цай ав гэсэн болохоор халуун савтай цайг нь тэврээд, манай оператор камераа бариад гvйлээ. Уулын оройд хамт гарах гэтэл “За би холбоонд орлоо, холдоцгоо” гэж байна. Тэгээд гараа алдалж гурав дєрєв эргэлдэж байснаа унаад єгсєн. Газар тийчилж байхдаа ”Жаргалсайхан цай, цай, дээл яр” гэлээ. Би ч хэлснээр нь хийсэн. Гэтэл цээж нь урт урт улаан зураас болчихсон байсан. Харин нєгєє хvрэн дээлт маань “Би монгол улсыг аварлаа. Манай улс ямар азтай юм бэ. Ромбу гаригтай ярьсан чинь танай улс хєгжинє гэж байна” гэлээ. Тэгээд нэвтрvvлгээ Ерєнхий сайдад vзvvлтэл маш сайхан болж гэж магтууллаа. Нэвтрvvлгийн дараа Ч.Дашцэрэн гуай Ерєнхийлєгчийн vзмэрч болсон. Ер нь тєрийн тэргvvнvvдийн “судсыг атгасан” vзмэрч, тєлєгч олон байсан юм билээ. Гитлер хувийн vзмэрчийнхээ зєвлєснєєр Тєвд рvv хvн илгээж ертєнцийг захирах шидийг олдог судар хайлгаж байсан тvvхтэй. Сталин домогт Вольф Мессингээс зарим нэг эгзэгтэй зvйлийн талаар зєвлєгєє авдаг байсан гэдэг. АНУ-ын Ерєнхийлєгч Рональд Рейган ч хувийн зурхайчаасаа хэвлэлийн бага хурал, мэдэгдэл хийх єдєр, цаг хормоо хvртэл асуудаг байсан аж. ОХУ-ын анхны Ерєнхийлєгч Ельциний хамгаалалтын алба мєн л vзмэрч, зурхайчтай байж. Тэр нь Кремлийн захиргаанд ажилд орсон хvн бvрийн нарийвчилсан зурхайг гаргадаг байв. Тэгээд бvр сvvлдээ vзмэрч эмгэнийг ДУМ-ынхаа хуралдаанд урьж, улс орныхоо хэтийн тєлєвийн талаар асууж байсан нь тvvхэн vнэн.

Гал гаргадаг Єнєрмаа
Тэгэхэд хэд хэдэн дуудлага авсан Гал командынхан аргаа барахдаа Монгол телевиз рvv ярьж нvднээсээ гал гаргадаг эмэгтэйн талаар мэдээлсэнээр энэ сенсааци эхэлсэн юм. Кино vйлдвэрийн ард байдаг тэр айлд галынхан 47 удаа дуудлагаар очсон юм билээ. Энэ нэвтрvvлгийг хийх гэж тэр айлд хэн хэн очсон нь их сонин. Б.Бадар-Ууган агсан, Ш.Гvрбазар, З.Алтай, Ш.Ёолк нар. Дээр нь тухайн vед далд ертєнцийн талаар нэвтрvvлэг хийж гаршаад байсан Г.Жаргалсайхан байсан гэдэг. Тэгтлээ итгэгчид нь бvгд одоогийн “Акул” сэтгvvлчид. Їнэхээр итгэсэн байгаа юм. Ямар сайндаа л Єнєрмаагийн сонирхож харсан зvйл нь шатчихдаг гэсэн мэдээлэлд татагдсан сэтгvvлчдийн багийн Жаргалсайхан “Ямар сонин vстэй хvн бэ” гэж хараад аягvй бол vсийг маань шатаачихна гээд Ш.Ёолкийг урдаа оруулсан гэдэг. Тvvний дараа эл сэдвээрээ сэтгэл судлаач, ШУА-ийн физикийн хvрээлэнгийн цахилгаан энергийг судалдаг эрдэмтэн, гал командын дарга гээд бєєн бvрэлдэхvvнтэй нэвтрvvлэг хийж улам ч сенсаацалж байсан. Нэвтрvvлэг нь “Эрхэм хvндэт vзэгчид ээ, Монгол Улсад нvднээсээ гал гаргадаг нэгэн бvсгvй байна” гэж ирээд л их сvржин эхэлж байсан.
Харь гаригийнхан буулаа
Сонсголонгийн гvvрний дэргэд харь гаригийнхан буулаа гэсэн бас нэгэн сенсааци гарсан. Бас л Г.Жаргалсайхан нэвтрvvлэг хийж байлаа. Тэгэхэд Монголын радио, “Цагийн хvрд”-ийнхэн ч тэнд очсон юм билээ. Сэтгvvлч Жаргалсайханыг очиход наадам болж байгаа юм шиг бєєн хvн цугларсан байсан гэдэг. Сэтгvvлчид харь гаригийнхан хаана байна, хэн харсан юм бэ гэхэд нь нэг жаахан хvvхэд “Лам дээлтэй ишгэн туруутай хvн орж гараад байсан гээд траншейний нvх рvv зааж байсан аж. Цугларсан олны дунд єєр харсан хvн байна уу гэж асуухад нєгєє хvv “євсний манаачийн хvvхэд харсан” гэж гэнэ. Сэтгvvлчид євсний манаачийнд очтол таван настай жаахан хvvхэд би харсан, намайг хазсан гэж. Юуных нь лам дээлтэй ишгэн туруутай харь гаригийн хvн байхав дээ. Улаанбаатарт тэр єдєр бєєн сенсааци болж билээ. Энэ явдлын дараахан билvv дээ. Харь гаригийнхны хєлєгт сууж хот дээгvvр ниссэн гэх Дарханы нэг охин баахан буудсанаар Монгол телевизийнхэн хєєрєгдєн нэвтрvvлэг хийж, монголчуудыг ангайтал хулхидаж байв.

Алмас барьсан нь
Дамбадаржаад алмас баригдлаа гэсэн мэдээ бас л их шуугиан тарьж байсан. Їнэн хэрэгтээ сэтгvvлч Ц.Батбаяр дєрвєн сарын нэгэнд зориулж худал сенсаацалсан юм билээ. Хэдий зохиомол ч гэлээ vнэхээр сенсааци болсон юм. Мэдээ бичсэн сурвалжлагч нь “Алмас” хочтой vлдсэн билээ.

0 Сэтгэгдэл
90-d ond bas Altan tsogtsnii ereld geel newtruuleg garch boon sensaats bolj bla.setguulch Dojoodorj guai hiij bsan daa.12jil toiruulaad uralchihsan mundag tsogts bsan hari garigiihan haigaad yawj bsn ntr gl...
xaxaxa
*****
Хамгийн их уншсан